link

Дэлхийн мэндчилгээний өдөрт
2008-11-21 16:10 Админ

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт профессор багш нар, ажилтан ажилчид, оюутан сурагчид Та бүхэнд дэлхийн мэндчилгээний өдрийн баяр хүргэе!  

Түүх сөхвөл: 1973 онд Египет, Израилын мөргөлдөөнөөс болж дэлхий даяар түгшүүрт байдал тулгарсан үед АНУ-ын иргэн ах дүү Михайл Маккормак, Брайн Маккормак нар “Дэлхийн мэндчилгээний өдөр”-ийг санаачилжээ. Тэд хүмүүс энэ өдрийг тохиолдуулан  “Сайн байна уу?” гэж элгэмсүү сайхан үгийг бие биедээ хэлж, бичиж  мэндчилгээ дэвшүүлж байвал дэлхий дахинд энх амгалан уур амьсгал тогтоход ихээхэн тус дэм үзүүлнэ хэмээн үзсэн байна. Энэ хоёрын санаачлага талаар өнгөрөөгүй байна. Нобелийн энх тайвны шагналтан 23 хүн, дэлхийн 114 орны төрийн тэргүүн нар тэр хоёрт захидал илгээн “Дэлхийн мэндчилгээний өдөр” нь энх тайвныг сахин хамгаалахад үнэт хувь нэмэр болж байгааг сайшаан тэмдэглэсэн байна.
Жил бүрийн 11 сарын 21-ний өдөр орон орны хүмүүс нөхөрсөг сайхан сэтгэлийн илэрхийлэл болгон бие биетэйгээ мэндчилж, энх тайван, эв нэгдэл, ухаалаг харилцааны бэлэг тэмдэг болгодог нь хүмүүнлэг ёсны бодит илрэл болсон байна. Энэ өдөр арван хүнд амаар болон бичгээр мэндчилдэг сайхан уламжлал нэгэнтээ тогтжээ. Орчин үед аль ч улс оронд чухамхүү энэ зорилгоор ил захидлыг маш ихээр илгээдэг болсон.
 Хэлний боловсролын сургууль Монгол судлалын профессорын баг

Affiliated schools