link

"МЕХАНИКИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов
2009-06-18 18:46 Админ

"МЕХАНИКИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2009 оны6-р сарын 18-нд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Монгол улсын шинжлэх ухаан технологийн хөгжилд механикийн салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг өргөтгөх, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, гадаад дотоод хамтын ажиллагааг өрнүүлэхэд хурлын зорилго, ач холбогдол нь оршиж байсан юм. Мөн тус хурлаар  Монгол улсад механикийн шинжлэх ухааны өнөөгийн хүрсэн түвшин болон цаашдын хөгжлийн чиг хандлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж олон улсын түвшинд хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлсон байна.

            Олон улсын  энэхүү хурлаар дараах чиглэлүүдээр илтгэл хэлэлцүүлсэн . Үүнд:

  • Механикжуулалт, мехатроник;
  • Машин үйлдвэрлэлийн технологи, металлурги;
  • Тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, тооцоо, судалгаа;
  • Инженерийн тооцооны орчин үеийн аргууд, CAD/CAE/CAM;
  • Механикийн сургалтын заах арга зүйн асуудал.
Тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын хөтөлбөрт заагдсан дээрх үндсэн чиглэлүүдээр ОХУ, Монгол улс, Япон улс, БНХАУ-ын 90 гаруй эрдэмтэн судлаачид 50 гаруй бүтээлээр оролцож байна. Энэхүү хурлыг ШУТИС-ийн Математикийн сургууль, Механик  инженерийн сургууль, ХААИС-ийн инженерийн сургууль хамтран зохион байгууллаа.
 

 

Affiliated schools