link

ФИЗИКИЙН УЛСЫН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2009-05-12 17:58 Админ

Улсын физикийн 22-р олимпиад 2009 оны 5-р сарын 8-11-ний өдрүүдэд ШУТИС-д болж өндөрлөлөө. Олимпиадад 21 аймаг болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 9-11-р ангийн 140-өөд  сурагч багш нар оролцлоо. Энэ жилийн олимпиадын онцлог нь ШУТИС-ийн 50 жилийн ойн хүрээнд "ФИКИК БА ИНЖЕНЕРИЙН УХААН" сэдвийн дор онол болон туршлагын бодлого бодож уралдсан юм. 9-р ангийн ангилалд Улаанбаатар хотын 1-р сургуулийн Б.Батхуяг,   11-р ангиас мөн УБ 1-р сургуулийн сурагч Д.Болд, багш нараас УБ Шинэ-үе сургуулийн багш О.Идэрсайхан нар түрүүлж алтан медалийн эзэн боллоо.

 

 


Affiliated schools