link

2008 оны "Маркетинг:Өчигдөр, Өнөөдөр, Маргааш" өдөрлөгийн хөтөлбөр
2008-04-08 21:41 Админ

Маркетинг, vйлдвэрлэлийн профессорын баг 

Өдөрлөгийн арга хэмжээ:
2008 оны 4-р сарын 9-11-ний  өдрvvдэд ШУТИС-ийн КтМС-ийн байранд явагдана.

Өдөрлөгийн зорилго:
Сургалтын vйл ажиллагааг бизнестэй уялдуулан, оюутнуудад маркетингийн ухааны практик ач холбогдлыг ойлгуулж; бизнес, борлуулалтын дадлага эзэмшvvлэхэд чиглэгдэнэ.

Зохион байгуулагч:
ШУТИС, КтМС, Маркетинг, vйлдвэрлэлийн профессорын баг, Жижиг дунд vйлдвэрлэлийн Судалгаа сургалтын төв

Ерөнхий ивээн тэтгэгч:
    UFC Групп

Өдөрлөгийн товч танилцууга
Анх КтМС-ийн нийт оюутнуудад Маркетингийн ач холбогдлыг ойлгуулан таниулах зорилгоор зохиогдож эхэлсэн энэхvv өдөрлөг нь өргөн хvрээтэй арга хэмжээ болон хөгжиж  8 дахь жилдээ уламжлагдан зохион байгуулагдах гэж байна.
Анхны өдөрлөгт нийт 20 гаруй пvvс компани өөрийн бараа vйлчилгээ болон vйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор оролцож  байсан бол энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэж одоогийн байдлаар давхардсан тоогоор 300-аад компани оролцоод байна.

Уг өдөрлөгт олон байгууллага жил дараалан тогтмол, идэвхитэй оролцож байгаа. Vvнд
    UFC Групп
    Мөнхийн үсэг ХХК
    Макс Групп
    АПУ ХК
    Тэнгис кино театр
    MCS Coca-Cola
    Таван Богд ХХК
    “Анунгоо” ХХК
    MobiCom компани
    Skytel компани
    Unitel компани
    GMobile компани
    Newtel компани
    Хаан банк
    Баясах трейд
    Номин интер  трейд
    Витсамо Фрут Жvvс
    Nomin foods
    Fashion гоёл
    Emphathy
    Баянгол бэйкэри
    Хан бүргэдэй
    Sakura
    Мөнх Ундармал ХХК
    Слодка шоколад
    Наран жигнэмэг
    Интер номын дэлгүүр
    Бичиг хэргийн дэлгүүр
    Жүр үр ХХК
    Ангир
    Сvv ХК
    Top mango juice
    Түшиг ХХК
    Монос
    DHL электроникс
    Наран Фvvдс
    Lenovo
    BSB service
    Magic net
    Citinet
    Hi Fi
    Мах маркет ХХК
     Цавчир Хангай ХХК
    Дэлгэрсайхан ХХК
    “Шинэ зуун нүүдэлчдийн төлөө төв” ТББ
    Дэлгэр тэс ХХК
    Тэнгэр бөөний худалдааны төв
    Сансар сүлжээ
    Квант сервис зэрэг юм.

 Өдөрлөгийн хvрээнд явагдах үйл  ажиллагаа

Өдөрлөг нь 2008 оны 4-р сарын 9-11 өдрvvдэд 9.00 – 20.00 цагийн хооронд болно. Энэ vеэр 50 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцож, борлуулалтын vзэсгэлэн худалдаа зохион  байгуулагдахаас гадна дараах vндсэн арга хэмжээнvvд болно.I өдөр,  IV.09-ны Лхагва гариг 1.    1.    13.00-13.30 Маркетингийн өдөрлөгийн нээлтийн vйл ажиллагаа. Нээлтэнд эрдэмтэн багш нар, авъяаслаг оюутан залуус оролцоно.
2.    17.00-19.00 “Анунгоо” компаний маркетингийн албаны дарга Ш.Батжаргал: “Creativity” сэдэвт лекц (205 тоот танхим)
3.    16.30-20.00 “Тэнгис” кино театрын шилдэг кинонууд (130 тоот танхим)

II өдөр,  IV.10-ны Пvрэв гариг
1.    15.00-16.30 “UFC” группын маркетингийн албаны захирал Д.Баярмаа: “Зах зээлд орох цэгийн маркетинг ” сэдэвт лекц (205 тоот танхим)
2.    16.30-18.30 “Newtel” компаний www.tedy.mn сайтыг хөгжvvлэгч мэргэжилтэн Б.Отгонбаяр: “Электрон бизнес, тvvний маркетинг” сэдэвт лекц (130 тоот танхим)
3.    18.30-20.00 “Тэнгис” кино театрын шилдэг кинонууд (130 тоот танхим)

III өдөр,  IV.11-ны Баасан гариг 
1.    15.00 – 20.00 Хаалтын тэмцээн, хаалтын ажиллагаа

Манай өдөрлөгт хvрэлцэн ирж таалан соёрхоно уу!
 

Affiliated schools