link

“Цаг хэмнэсэн-чанартай vйлчилгээ” сэдэвт оюутны хоол vйлчилгээний өдөрлөг зохион байгуулагдлаа.
2008-05-05 23:07 Админ

“MUST сvлжээ” Хоол  vйлдвэрлэл vйлчилгээний төвөөс 2008 оны 4 сарын 29-нд “Оюутны хоол vйлчилгээ” сэдэвт өдөрлөгийг “Цаг хэмнэсэн-чанартай vйлчилгээ” уриан дор зохион байгууллаа.
Өдөрлөгийн vеэр төвийн харъяа 4 салбаруудын хооронд  зарласан “Оюутны хоол vйлилгээ” сэдэвт уралдааныг дvгнэлээ.

Уралдааны шалгаруулалтыг  ШУТИС-ийн Оюутны холбооны тэргvvн Далайцэрэн, ХБТС-ийн багш Д.Отгонбаяр, Шим судлалын төвийн судлаач  Пак Сvжин нарын бvрэлдэхvvнтэй комисс хоол бvтээгдэхvvний шинэлэг байдал,эрvvл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байдал зэргийг харгалзан явууллаа. Уралдааныг дvгнэхэд:
1-р байранд хичээлийн 2-р байрны хоолны газар
2-р байранд VТДС-ийн хоолны газрууд тус тус шалгарлаа.  
Цаашид энэ уралдааныг уламжлал болгон зохион байгуулах, шинэлэг санааг нэвтрvvлэх  саналыг уралдааны комиссоос гаргалаа.

 Д.Цэцэгмаа /MUST сүлжээ төвийн захирал/

Affiliated schools