link
2009-оны 05-р сарын 08-10-нд Улаанбаатар хотноо Монголын англи хэлний багш нарын улсын хэмжээний онол практикийн 3 -р бага хурал ШУТИС дээр амжилттай болж өнгөрлөө.
2005 оноос жил бүр зохион байгууллагддаг энэ үйл ажиллагаанд орон нутгаас 60, их дээд сургуулиудаас 116, Улаанбаатар хотын ЕБС-ийн 45, гадаад хэлний сургалтын төвийн 11, оюутнууд 65, нийт 300 хүн оролцлоо.
Хуралд 54 багш илтгэл тавьсан. АНУ-ын Төрийн Департаментын англи хэлний ахлах мэргэжилтэн Damon Anderson, Хөгжлийн төлөө Австралийн залуусын элч /сайн дурын хөтөлбөр/, АНУ-ын Энх тайвны корпус (Peace Corps), Английн сайн дурын байгууллага (VSO), АНУ-ын Англи хэлний институт (ELI) DynEd International, in China байгууллгын Janet English зэрэг 16 гадаадын мэргэжилтнүүд байлаа. ШУТИС-ийн ХБС-ийн англи хэлний багш С.Дугармаа "Warm- Up Ideas for teachers" сэдвээр poster илтгэл, С. Булган, Лаура Рот нар "Using the internet to Teach Reading and Writing" Т. Цэнд-аюуш, Алиса Вандам нар "Presenting Vocabulary through Technical Text" сэдвээр үзүүлэх хичээл зааж оролцсон. Мөн МИС-ийн Н.Мөнхтуул, Г.Ариунбямба, ХМТС-ийн Г.Баярмаа, КТМС-ийн А.Навчаа, Б.Оюунцэцэг, Ц.Мөнхдэлгэр нар poster илтгэл хэлэлцүүллээ.
Хурлыг АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр, МБСШУЯ-ны дэмжлэгээр, Монгол
Англи хэлний багш нарын холбоо, Olloo, DynEd зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Хурлын үеэр англи хэлний сургалт зохион байгуулдаг зарим байгууллагууд үзэсгэлэн гаргаж өөрийн үйл ажиллагаа, англи хэлний сурах бичиг, толь бичиг болон сургалтын шинэ хэрэглэгдэхүүнийг танилцуулан оюутны концерт тоглов.
ШУТИС-ийн ХБС-ийн Англи хэл судлалын профессорын баг.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened