link
Австрийн MONTAN их сургуулийн ректор Wolfhard Wegscheider гэргийн хамт 2008 оны 5-р сарын 28-ний өдөр ШУТИС-д зочилсон юм.
ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон MONTAN их сургуулийн ректор Wolfhard Wegscheider нар хоёр сургуулийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ талаар Энэ талаар Монголы Үндэсний өдөр тутмын Монголын мэдээ, Зууны мэдээ, Ардчилал сонинд дэлгэрэнгүй мэдээлснээс хүргье.
Одоогийн шадар сайд М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Австри улсад айлчилж, хоёр улс уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэний дагуу хийгдэж буй ажлын нэг нь энэхүү хоёр сургуулийн хамтран ажиллах гэрээ юм. Уг арга хэмжээний үеэр Австрийн MONTAN их сургуулийн ректор Wolfhard Wegscheider-тай уулзаж ярилцлаа.
-Танай сургууль хэдэн жилийн түүхтэй вэ?
-Манай сургууль 1840 онд байгуулагдсан түүхэн сургууль. Уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг.Танай улсын сургуулиуд факультет, тэнхим гээд хуваагддаг юм байна. Харин манайх бэлтгэдэг мэргэжлээрээ хуваагддаг.
-ШУТИС-тай хамтран ажиллах талаар хэдийнээс яригдсан юм бол?
-Жилийн өмнө Монгол улсын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэр хоёр сургуулийг холбож, оюутан солилцох талаар анх яригдсан юм.Үүнээс хойш тэр үед элчин сайд байсан Л.Энхтайван уулзалт яриа хэлэлцээр хийсэн нь үр дүнд хүрсэн. Энэ бүхэн өнөөдөр биелэлээ олж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Уул уурхайн чиглэлээр ижил үйл ажиллагаа явуулж байгаа болохоор хурдхан гэрээ байгуулахыг хүссэн.
-Та ШУТИС-ийн бүрэлдэхүүн зарим сургуулийн үйл ажиллагаатай танилцсан гэсэн. Ялгаатай зүйл олон байна уу?
-Тийм ээ. Зөвхөн сургууль төдийгүй хоёр улсын хооронд асар их ялгаатай тал, ижил төстэй зүйл ч байна. Монгол улс өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг ихтэй. Австрий улс газар нутаг багатай. Байгалийн баялаг олборлох техник технологийн тал дээр олон жилийн туршлагатай.Геологи уул уурхайн салбарт хамтран ажиллах бодолтой байна. Өчигдөр би шадар сайд М.Энхболдтой уулзаж ярилцлаа.Сургуулийн тухайд би уул уурхай, геологийн чиглэлийн хоёр сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн багш нартай нь санал солилцлоо.Геологи, уул уурхайн чиглэлийн багш, профессоруудынх нь мэдлэгийн цар хүрээ их далайцтай санагдлаа. Тэдэнтэй ярилцаж байхад л шууд чадвартай, мэдлэгтэй хүмүүс гэдэг нь шууд харагдсан шүү.
--Сая хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна даа?
-Хоёр сургуулийн багш, оюутнуудыг солилцоогоор суралцуулж, туршлага судлахыг урьж байна.Бакалавр, судлаач, докторын хэмжээнд оюутан элсүүлэх боломжтой.Одоогоор профессор багш нартай санал бодлоо солилцож, ямар чиглэлээр сурч, судалгаа шинжилгээний ажил хийж эхлэх вэ гэдгээ шийдэх болно. Мөн ШУТИС-д сүүлийн үеийн лаборатори байгуулж өгөх ажил яригдаж байна.
ХМ ажилтан С.Сосор
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened