link

СОНИН ХЭВЛЭЛЭЭР СОНИН ЮУТАЙВ
2007-04-19 21:45 Админ
СОНИН ХЭВЛЭЛЭЭР СОНИН ЮУТАЙВ
Элсэлт , төгсөлт ойртож хөөрхий аав ээжvvдийг халаасан дахь мөнгөө тэмтэрч суух зуур их, дээд сургуулийн удирдлагууд төлбөр нэмэх асуудлаар ид хуралдаж сууна. МУИС-ийн дугуй зааланд төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлууд оюутны сургалтын төлбөрийг нэмэгдvvлэх ээлжит ажиллагаагаа эхлvvлэхээр хуралджээ. Хуралд МУИС, ХААИС, ШУТИС, ЭТШУИС-ийн захирлуудаас гадна тэднийг дэмжигч оюутнуудын төлөөлөл байлцсан байна. Сургалтын төлбөр иргэдэд хvнд дараас болсоор байтал ийнхvv дахин нэмэх нь иргэдийн бухимдлыг төрvvлэх нь гарцаагvй...Ямартай ч төрийн өмчийн их дээд сургуулийнхан хаврын  синдромыг  ийнхvv оюутнуудаар эхлvvлэх нь болотой.
2007 оны 04-р сарын 16,17-ны “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонинд иймэрхvv утгатай мэдээлэл гарчээ. Vнэндээ бол энэхvv синдром гэгчээ сэтгvvлчид өөрсдөө эхлvvлдэг. Ямар ч эх сурвалжгvй, тамгаар, сургаар бичиж дуулиан тарих нь бий. Харин  “Ийгл” телевиз, “Ардын эрх”, “Зууны мэдээ” сонины сурвалжлагчид  ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэнтэй уулзаж энэ талаар тодруулан 2007 оны 04 дvгээр сарын 19-ний дугаартаа нийтэлснээс товчхон сонирхуулбал:
-Монголын Оюутны холбооны мэдээллээр танай сургалтын төлбөрийн дээд хэмжээ 700 мянган төгрөг гэсэн?
-ШУТИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр 700 мянга гэдэг бол vндэслэлгvй яриа. Монголын Оюутны холбооныхон манай сургуулийн сургалтын төлбөрийг 500-696 мянган төгрөг гэж мэдээлсэн байна лээ. Өнгөрсөн жилvvдэд нэгдvгээр курсийн сургалтын төлбөр бусдаасаа арай өндөр байсан нь vнэн. Гэхдээ vvнийг Удирдах зөвлөлийн хурлаар ярилцаад бууруулсан. Одоогийн байдлаар нэгдvгээр курсийн оюутны сургалтын төлбөр 567 мянган төгрөг. Хоёр, гуравдугаар курсийнх vvнээс бага. Дунджаар 518 мянган төгрөг байгаа. Доод тал нь 480 мянга. Vнэн зөв бичмээр юм. Гэхдээ оюутны кредит цуглуулалтаас хамаарч 700 мянгад дөхөж мэднэ. Энэ бол тухайн оюутны өөрийнх нь сонирхлоор  шийдэгдэж буй зvйл. Нэг оюутан 30 кредитээс хэтрvvлээд байна. Ингэхээр кредитийн vнэ нэмэгддэг. Сургууль vндэслэлгvйгээр ийм хэмжэний төлбөрийг төлvvлж байна гэж болохгvй.
 Мөн ШУТИС  өөрөө их өртөг зардал шаарддаг. Бэлтгэж буй боловсон хvчнийх нь дийлэнхи нь хvнд vйлдвэрийн салбарт ажиллах мэргэжилтнvvд байдаг болохоор сургалтын бааз технологи нь өндөр зардал шаарддаг.
-Энэ хавар сургалтын төлбөрөө нэмэх vv?
-Vvийг удирдах зөвлөлөөр ярилцаж байж шийднэ. Тодорхой тооцоо судалгаа хийж байж, нэмэх vv, хэвээр нь vлдээх vv гэдгийг тогтоно. Гэхдээ сургууль чанартай боловсон хvчин бэлтгэн гаргахын тулд сургалтын төлбөрөө нэмэх л шаардлагатай. Бааз технологио шинэчилмээр байна,чадалтай багш нараар оюутандаа хичээл заалгамаар байна. Цалин бага гээд чадалтай, залуу багш нар компани руу явчихаад байна шvv дээ.

Affiliated schools