link

"Мэдээлэл Холбооны Технологи 2009" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2009 оны 8 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдав.
2009-08-13 02:42 Админ

"Мэдээлэл Холбооны Технологи 2009" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2009 оны 8 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

 

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан тус их сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Компьютерын Техник  Менежментын Сургууль,  Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болон БНСУ-ын Электроник, Цахилгаан Холбооны Судалгааны Хүрээлэн (ETRI), БНСУ-ын Электроник, Цахилгааны Инженерүүдийн Хүрээлэнгээс хамтран "Мэдээлэл Холбооны Технологи 2009" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2009 оны 8 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд ШУТИС-ийн хичээлийн төв байранд зохион байгуулагдав. Тус хурал 4 үндсэн секцтэй ба үүнд "Интернэт протоколд суурилсан телевизийн технологи ба хөгжлийн асуудлууд (Internet Protocol Based Television-IPTV)" сэдэвт тусгай секц зохион байгуулагдсан байна. 

Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, БНСУ, ХБНГУ, Швейцарь, Япон, Энэтхэг, БНХАУ-ын Тайван зэрэг 10 орчим орны их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд, бодлого боловсруулагч, зохицуулах байгууллага, компаниудын зочид төлөөлөгчид оролцож, нийт 100 орчим судалгааны бүтээлээс 30 гаруй сонирхолтой илтгэлийг хэлэлцэв.

Монгол Улсын хэмжээнд телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид үе шаттай шилжүүлэх, улмаар интернэтэд суурилсан телевизийн өргөн нэвтрүүлгийн дэд бүтэц сүлжээг байгуулах, бодлого, зохицуулалтын стратеги, арга хэмжээг тодорхойлоход чухал алхам болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уг эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон компани, байгууллагууд ивээн тэтгэж дэмжлэг үзүүлсэн ба "Мобиком корпораци" ерөнхий ивээн тэтгэгчээр оролцжээ.   

 

Зохион байгуулагчид:

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль,

                        Компьютерын Техник,  Менежментын Сургууль

Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбоо, Технологийн газар

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

БНСУ-ын Электроник, Холбооны Судалгааны Хүрээлэн (ETRI)

БНСУ-ын Электроникийн Инженерүүдийн Хүрээлэн (IEEK)

 

Ивээн тэтгэгч, дэмжигч:

Мобиком Корпораци (Ерөнхий ивээн тэтгэгч), Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Юнител ХХК, Скайтель ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, УБТЗ-ын Рэйлком төв, Монгол шуудан ХХК.

 

2009.08.12.

Affiliated schools