link

ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХАМАРСАН ХЯМРАЛААС ТЭЭВРИЙН САЛБАРАА ХОХИРОЛ БАГАТАЙ ЯАЖ ГАРГАХ ВЭ?
2009-05-21 23:58 Админ

МТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн нэрэмжит "ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХАМАРСАН ХЯМРАЛААС ТЭЭВРИЙН САЛБАРАА  ХОХИРОЛ БАГАТАЙ ЯАЖ ГАРГАХ ВЭ?" сэдэвт  Эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал 2009 оны 05-р сарын 09-ний өдөр боллоо.

ЭШОПБ Хурлын зорилго

Тээврийн салбарт ажиллагсад, албан хаагчид, Их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, эдийн засаг менежментийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудын идэвхи санаачлагыг өрнүүлж, тээврийн салбарын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, дэлхий нийтийг хамарсан хямралаас тээврийн салбарыг хохирол багатай яаж гаргах талаар судалгаа шинжилгээний ажил хийлгэх улмаар судалгааны ажилд дадлагажуулах, практик дадлага туршлага олгох, бие даан шийдвэр эзэмшүүлэхэд энэхүү бага хурлын зорилго оршино.

Тус хурлыг МТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв, ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуулийн "Тээврийн менежмент, логистик"-ийн профессорын баг хамтран зохион байгуулав.

ЭШОПБ Хуралд  оролцсон ШУТИС-ийн МИС, КтМС, Төмөр Замын Дээд Сургууль, ХААИС, Төмөр замын төв эмнэлэг, Сэлэнгэ, Эрдэнэт хот зэрэг газруудаас Багш, ажилтан, албан хаагчдын 15 илтгэл, Оюутны 25 илтгэл ирүүлсэнийг 2 үе шаттай явуулж  дараах байруудыг  шалгаруулав

 

Багш, ажилтан, албан хаагчдын эрдэм шинжилгээний бага хурал :

байр

Овог нэр

Сэдэв

Эрхэлсэн ажил

1

М. Дэлгэрнасан

 

Логистик компаниудын хөгжлийн стратегийн чиг хандлага 

МИС-ийн

дэд захирал

2

 

Х.Булгаа

 

Улаанбаатар хотын нийтийн тээвэр эдийн засгийн хямралын үед

 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтэс, Судалгаа, боловсруулалтын мэргэжилтэн

3

 

Ж.Ганчимэг

 

Тээвэр зуучлалын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох нь

ШУТИС-ийн КтМС-ийн, Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын багийн багш

 

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал :

байр

Овог нэр

Сэдэв

Эрхэлсэн ажил

1

Б. Баярмаа

 

Улаанбаатар хотод чингэлэгийн нэгдсэн талбайг  байгуулах боломжийг судлах нь

ТЗДС-ийн оюутан

2

А.Туулсайхан

 

Монголын төмөр замд хуванцар дэр хэрэглэх боломж

Төмөр замын дээд сургууль, 3-р курс

 

3

 

Ц.Бямба

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрлийн  тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломжийн судалгаа

 

ШУТИС. МИС, Олон Улсын Тээврийн Менежментийн 4-р курсын оюутан

 

Affiliated schools