link
ШУТИС ойрын өдрүүдэд хөл ихтэй байна. Үүсч байгуулагдсаныхаа 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэж, улсын хэмжээнд төдийгүй олон улсыг хамарсан олон олон үйл явдлууд болж байна. 10-р сарын 6-нд Шинжлэх ухаан, технологийн номын сангийхаа нээлтийг хийж, 10-р сарын 7-нд техник технологийн шилдэг бүтээлийн болон профессор, багш нарын номын үзэсгэлэнг зохион байгуулсан. Харин 10-р сарын 8-ны өдөр "Шинжлэх ухаан,технологи-Монгол улсын хөгжил" сэдэвт олон улсын хурлыг зохион байгууллаа. "Монгол улсын шинжлэх ухаан технологийг 2007-2008 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө", "Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр", "Үндэсний хөгжлийн цогц бодлого" гэх мэт ШУТ-ийн хөгжлийг тодорхойлсон голлох баримт бичгүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол улсын техник, технологийн хөгжилд ямар дэвшил гарч байна, цаашид хэрхэн эрчимжүүлэх вэ, хөгжлийн шинэ шатанд гарах ямар арга замууд байгаа талаар манай орны болон гадаадын эрдэмтэд эрдэм судлалын бүтээлээ хэлэлцсэн юм. Энэхүү арга хэмжээ нь ШУТИС-ийн 50 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд улсын хэмжээнд инженер техникийн мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг голлох их сургуулийн хувьд тус сургууль энэхүү хуралд онцгой ач холбогдол өгч байгаа аж.Эрдэм шинжилгээний хурал нь үндсэн хуралдаан, "Е /U/-сурггалт дээд боловсролд", "Нанотехнологи, НаноМон-2009" сэдэвт хоёр салбар хуралдаантайгаар явагдсан юм. Е /U/-сургалт дээд боловсролд сэдэвт салбар хуралдааны хүрээнд мэдээллийн технологийн ололтыг боловсролын салбарт хэрхэн нэвтрүүлж байгаа, цаашид хөгжлийн ямар боломж байгаа талаар хэлэлцсан бол "Нанотехнологи, наноМон-2009" сэдэвт салбар хуралдаанаар нанотехнологийн судалгааны чиг хандлага, сүүлийн жилүүдэд гарсан ололтууд цаашдын зорилтын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцсэн юм. Үүний зэрэгцээ Төгсөгчдийн холбоо анхыхаа чуулганыг хийж хөдөө орон нутгаас төгсөгчдийн маань төлөөллүүд төрөлх сургуулиа зорьж байна. |
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened