link

ШУТИС-ийн 50 жилийн ойд зориулсан Тэргүүний техник, технологийн бүтээл шалгаруулах уралдааны дүн гарлаа.
2009-10-26 11:15 Админ

ШУТИС-ийн эрдэмтэн багш, профессоруудын дунд уламжлал болон зохиогддог "Тэргүүний техник, технологийн бүтээл шалгаруулах уралдаан"-ыг энэ сарын 06-08-ны өдрүүдэд 5 дахь удаагаа амжилттай зохион явууллаа.

Тус уралдаанд оролцсон бүтээлүүдээс тэргүүний техник технологийн бүтээлийг шалгаруулж, байр эзлүүлэн, шилдгээр тодрууллаа. Үүнд:

Тэргүүний техник технологийн бүтээлээр:

I байр.

ЭХИС-ийн тэргүүлэх профессор С.Батмөнх, эрдэм шинжилгээний ажилтан Д.Балдандорж нарын "Нүүрс усны суспензэн түлш үйлдвэрлэх технологи" бүтээл,

 

II байр.

ХИБС-ийн дэд профессор Ч.Цэнд-Аюушийн "Сүүн хүчлийн бичил биетний цэвэр өсгөвөр" бүтээл,

 

III байр.

МХТС-ийн багш Х.Чулуунбандийн "Телевиз болон радио сувгийн дамжуулах станц" бүтээл,

Тусгай байр

БИАС-ийн ахлах багш асан Г.Золжаргал, Зураг төсөл судалгааны төвийн захирал Э.Пүрэв-Эрдэнэ, тэргүүлэх профессор И.Гончигбат нарын "ШУТИС-ийн номын сангийн цогцолборын архитектур хийц, технологийн шийдэл" бүтээл,

Тусгай байр

ҮТДС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн профессор Г.Надмидын "Торомны ноолууран бүтээгдэхүүн" бүтээл,

Тусгай байр

МИС-ийн зөвлөх профессор С.Ишбалжирын "Монголын оньсон техникийн инженерийн хийц" бүтээлүүд тус тус шалгарлаа.

 

Технологи дамжуулалт патентийн төв

Affiliated schools