link

Eduniversal
2009-11-23 12:18 Админ

Дэлхийн эдийн засаг, бизнесийн сургуулиудын "Eduniversal" холбооноос Өмнөд Африкийн Cape Town хотод 2009 оны 10 р сарын 25-28 ны өдрүүдэд зохион байгуулсан Эдийн засаг, бизнесийн дээд сургуулиудын 2-р чуулга  уулзалтанд ШУТИС-ийн КтМС-ийн захирал Б.Очирбат, Эдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч профессор Г.Батхүрэл нар оролцоод ирлээ.

Уг чуулга уулзалтаар ШУТИС-ийн Компьютерийн Техник, Менежментийн  сургуулийг 2009 оны Эдийн засаг, бизнесийн Дэлхийн шилдэг 1000 сургуулийн нэгээр дахин шалгаруулж, V зэрэглэлийн шилдэг сургуулийн диплом шагналаар шагнасан байна.

Захирал Б.Очирбат, проф Г.Батхүрэл нар дэлхийн шилдэг сургуулиудын олон захирлуудтай ганцаарчилсан  уулзалт хийж, харилцан туршлага солилцсоны  дээр  Өмнөд Африкийн Cape Town хотын их сургууль, "Stellenbosch Business School" зэрэг их сургуулиуд дээр зочилж, танилцсаны зэрэгцэээ "MANCOSA" менежментийн коллежтой "Бизнесийн удирдлагын магистрантур " (МВА) -ыг бэлтгэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар уулзалт ярилцлага хийсэн байна.

Affiliated schools