link

ШУТИС дээр анх удаа албан ёсны Япон хэлний "J.TEST" шалгалт 2009.11.15-нд болж өндөрлөлөө
2009-12-14 07:41 Админ

 Япон хэлний мэдлэгийн төвшин тогтоох нийгэмлэг/ J.TEST-н оффис "хэл зохиол судлал" хувьцаат компаниас зохион байгуулдаг J.TEST-н шалгалт 2009.11.15-ны өдөр ШУТИС дээр анх удаа албан ёсоор болж өндөрлөлөө. Энэхүү шалгалт нь япон хэлний бодит мэдлэгийн шалгалт бөгөөд гадаад хүмүүсийн чадварыг бодитоор тогтоох шалгалт болж 1991 оноос японд хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш япон хэлээр харилцах чадварыг цогц байдлаар тогтоох, практик үндэслэлтэй шалгалт хэмээн Японд үнэлэгдэж ирсэн. J.TEST шалгалт нь Япон улсын цагаачлалын албанаас хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Хятад, Тайвань, Тайланд г.м. Азийн орнуудад нэгэн зэрэг явагддагаараа онцлогтой.

 Монгол улсад энэ оны 3, 5-н саруудад туршилтын шугамаар хоёр удаа J.TEST-н шалгалт авахад 570 хүн байсан бол, энэ удаагийн шалгалтанд 51 хүн хамрагдсан байна. Шалгалт нь албан ёсны болж байгаатай холбогдуулан Хэлний Боловсролын сургууль дээр байрлах J.TEST-н төвийн ажил байдалтай танилцаж, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулахаар Япон хэлний мэдлэгийн төвшин тогтоох нийгэмлэг/ J.TEST-н оффис "хэл зохиол судлал" ХК-ний япон хоёр төлөөлөгч 11-р сарын 12-16-ны хооронд 5 хоногийн хугацаатай Монголд айлчиллаа.

 Энэхүү шалгалт нь Японд нэг жилд 6 удаа /сондгой саруудад/ явагддаг бөгөөд Монголд  цаашид жилд 2 удаа буюу 3, 11-н саруудад явуулах төлөвлөгөөтэй байна.

Affiliated schools