link

Үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай гүйцэтгэсэн оюутнуудад тэтгэлэг гардуулав
2009-12-14 09:00 Админ

“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс Барилгын инженер, Архитектурын  сургуулийн үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хамгаалсан 60 оюутанд тэтгэлэг гардуулав. Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын дараа дараагийн дадлага болон  хичээл ,ажил хөдөлмөрт нь илүү их урам зориг  нэмэх зорилготой ажээ. Өмнө нь Уул Уурхайн Инженерийн сургуулийн 69 оюутанд дээрх тэтгэлэгийг олгосон байна. Харин Хүнсний Инженер Биотехникийн сургуулийн оюутнуудад олгохоор бэлдэж байгаа аж. Цаашдаа дээрх үйл ажиллагааг ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулиудад зохион байгуулах юм байна. ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайд, Боловсрол,Соёл Шинжлэх Ухаааны сайдын хамтарсан тушаалаар 2009 оны зургадугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан бөгөөд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бүхий үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ. Тэтгэлэг гардан авсан ШУТИС-ийн БИАС-ийн IV курсын оюутан Г.Єгэдэйгээс зарим зvйлийг тодрууллаа.

-Vйлдвэрлэлийн дадлагаа амжилттай гvйцэтгэсэн оюутнуудад єнєєдєр тэтгэлэг гардуулж байна. Хаана дадлагаа хийсэн бэ?
-Барилга инженер, архитектурын сургуулийн оюутнууд зуны дадлагаараа отряд байгуулж амжилттай дадлага хийсэн. Оюутнуудад олгож байгаа энэ тэтгэлэг нь оюутнуудын идэвхи санаачлагыг дээшлvvлэх, ажлын байран дээр очиж дадлага хийхэд нь дэмжлэг болж, ирээдvйн чадварлаг инженер болж тєгсєн гарахад урам зориг нэмж байгаа vйл явдал боллоо. Ингээд БИАС-ийн оюутнуудынхаа зvгээс Оюутны хєдєлмєр эрхлэх тєвд талархаж байна.

 

 


ШУТИС-ийн Реторын Ажлын Алба

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн

Affiliated schools