link
БИАС-ийн Геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор Д.Дашжамц, Автозамын профессорын багийн тэргүүлэх профессор З.Биндэръяа, доктор Г.Намхайжанцан, Ж.Зулзагабаатар нарын бичсэн "Монгол орны геотехникийн нөхцөл" (Инженерийн лавлах) сэдэвт бүтээл БСШУ-ны яам, ШУА-аас жил бүр шалгаруулдаг оны шинжлэх ухааны шилдэг бүтээлд шалгарч хоёрдугаар байр эзэлж БСШУ-ны Сайдын гарын үсэг бүхий Өргөмлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Монгол улсын "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"- ыг Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан. Уг үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хот суурин газруудыг өргөтгөх, шинээр байгуулах, ашигт малтмалын орд газруудыг түшиглэсэн шинэ хот, суурин болон эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтийн төслүүдийг хэрэгжүүлэх ажлууд хийгдэж эхэллээ. Мөн дэд бүтэцийн барилга байгууламжийг шинээр барих, өргөжүүлэх олон төслүүд хэрэгжих болж байна.
Бүтээн байгуулалтын энэ бүх ажилд юуны өмнө тухайн газар нутгийн байгаль орчны геотехникийн нөхцөлийн онцлогт үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгөх, суурь судалгааны материал, өгөдлүүд буй болгох, хот байгуулалтын явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагаваруудыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Судлаачдын багаас нэгдүгээрт, монгол орны геотехникийн нөхцөлийн судалгааны ажлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж судалгааны ажлын үндсэн зорилтуудыг тодорхойлжээ.
Судалгааны үр дүнд манай улсын нийгэм эдийн засгийн 4 бүс нутаг дахь 18 аймгийн төв, төвлөрсөн 7 хот, эдийн засгийн Алтанбулаг, Замын -Үүдийн чөлөөт бүс, Цагаан-Нуурын хилийн шалган нэврүүлэх боомт зэрэг нийт 27 хот, суурин газруудыг хамаруулж тэдгээр хот суурин газруудын гадаргуугийн хэлбэр төрх, инженер-геологи, гидро-геологи, геокриологийн нөхцөл, хөрс чулуулагын нас гарал үүсэл, нэр төрөл, тархалтын зүй тогтол, геотехникийн болон химийн шинж чанар, нормтив үзүүлэлтийг нарийчлан тогтоосон байна.
Энэхүү шинжлэх ухаан, технологийн бүтээлийн үр дүн нь монгол орны нутаг дэвсгэрийг байгал орчин болон геотехникийн нөхцөлөөр нь бүсчилэн ангилж барилга байгууламж барих төслийн судалгааны тулгуур үзүүлэлтүүдийг тогтоох, геотехникийн найдвартай байдал, аюулгүй орчиныг бүрдүүлэх, барилга байгууламжийн зураг төслийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай үндсэн үзүүлэлтүүдийг инженерийн лавлах материалын хэмжээнд гаргаж байгаа юм. Энэ нь манай орны дэд бүтэцийн хөгжлийн барилга байгууламж , хот суурин газрын төлөвлөлтийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, барилга байгууламжийн геотехникийн нөхцөлийг үнэлэх, зураг төслийн шийдэл боловсруулахад нэн чухал ач холбогдолтой юм.
ШУТИС-ийн Реторын Ажлын Алба
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүэн
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened