link

САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕРҮҮД 45 ЖИЛИЙНХЭЭ ОЙГ ТЭМДЭГЛЭВ
2009-06-05 17:19 Админ

Монгол улсад Сантехникийн инженерийн салбар байгуулагдсаны 45 жилийн ой 2009 оны 5-р сарын 29-нд тохиолоо. ШУТИС-ийн БИАС-ийнУс хангамж, халаалт агаар сэлгэлтийн профессорын багаас нэгэн Эрдэм шинжилгээний хурлыг энэ өдөр  зохион байгуулсан юм.Эрдэм шинжилгээний хурлаар "Хараа голын сав газрын усны бохирдол, түүнд нөлөөлөх хүчин зүйлс", "Монгол орны төвийн бүсийн хүн амын ундны усны шинж чанарын судалгаа", "Үйлдвэрийн бохир усны цэвэрлэгээний өнөөгий байдал", "Орон сууцны бохир усыг эргүүлэн ашиглах, усны нөөцийг нэмэгдүүлэх", "Улаанбаатар хотын бохир усны хямрал нийгэм экосистемд нөлөөлөх нь" зэрэг олон чухал илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн удирдлагууд эрдэмтэн багш нараас гадна Ус хангамж ариутгах татуурга, Халаалт агаар сэлгэлт, сантехник инженерийн байгууламжийн мэргэжлээр төгсөж төрөлх сургууль эзэмшсэн мэргэжлээрээ овоглогдож яваа ШУТИС-ийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм. Мөн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Мөнхбаяр хуралд оролцогсдод баяр хүргэн үг хэлсэн юм. Тэрээр, сантехникийн инженер гэдэг биднийг тохь тухтай дулаан ажиллаж амьдрах боломжийг олгож  халаалт, ус дулаанаар хангаж байдаг барилгын хамгийн чухал амин судас нь болсон мэргэжил юм.Тиймээс  би та бүхэндээ баярын тань энэ өдөр сэтгэгдлээ хуваалцахаар цаг зав гарган ирлээ хэмээгээд хуралд оролцогсдод  чин сэтгэлийн баяр хүргэсэн юм. Мөн "Хөгжилд хөтөлсөн бидний 45 жил" баримтат киног үзэж сонирхлоо.

 

Affiliated schools