link
ЄАБНУ-ын Манкоса сургууль ба ШУТИС хамтарсан Бизнесийн удирдлагын магистрын (MBA) олон улсын хєтєлбєр хэрэгжvvлж эхэллээ. Тус хєтєлбєрийн нээлтийн ажиллагаа хоёрдугаар сарын 27-ны єдєр ШУТИС-ийн тєв байрны эрдмийн зєвлєлийн єрєєнд болсон. Энэхvv хєтєлбєр нь дээд боловсрол эзэмшсэн, удирдах ажлын туршлагатай, дунд болон дээд тvвшний менежрvvдэд зориулагдсан юм. Бизнесийн удирдлагын магистрын хєтєлбєрийн зорилго нь компани болон тvvний нэгж хэсгvvдийг удирдах, удирдлагын шийдвэрийг боловсруулах, хэрэгжvvлэх чадвар эзэмшvvлэх ажээ. Уг хєтєлбєр нь дэлхийн тvвшинд хvлээн зєвшєєрєгдсєн ЄАБНУ-йн Манкоса сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын зэрэг олгох хєтєлбєрийн агуулга, стандартаар, зайн хэлбэрээр явагдах бєгєєд ажлын зав чєлєє багатай, удаан хугацаагаар ажлаасаа хєдийрєн гадаадад суралцах боломжгvй, бизнес эрхэлдэг удирдах ажилчдад єєрийгєє хєгжvvлэх бодит боломжийг олгож байгаа юм. Тус хєтєлбєрийн нээлтэнд ШУТИС-аас ректор Б.Дамдинсvрэн, Эдийн засаг, нийгмийн хєгжлийн проректор Б.Даваасvрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, КТМС-ийн захирал Б.Очирбат болон бусад албаны хvмvvс оролсон бол ЄАБНУ-аас Манкоса сургуулийн захирал Юсуф Кародиа, ОХУ СБА НОВА-н захирал Новиков.А нар оролцсон юм.
Элсэгч нь Бизнесийн удирдлагын магистрын сургалтын хєтєлбєрийн дагуу 12 тусгай курс болон “Бизнес англи хэл”-ний курсийг судлах бєгєєд сургалт орос, англи хэл дээр явагдах юм. Сургалтанд ашиглах ном, гарын авлага, сургалтын материалуудыг Манкоса сургуулиас бvрэн хангах ажээ. Нээлтийн ажиллагааны vеэр анхлан суралцаж байгаа зургаан хvнд хичээлийн хэрэглэгдэхvvнийг нь гардуулан єглєє. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.csms.edu.mn хаягаар орж авч болох юм.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened