link

“Оюуны чадамж хєгжлийн тvлхvvр” vндсэний форум vргэлжилж байна
2010-04-01 11:09 Админ

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Оюуны чадамж хөгжлийн түлхүүр”  үндэсний технологийн форум гуравдугаар сарын 29-ны єдєр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын байранд нээлтээ хийсэн билээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон албаны хүмүүс оролцсон юм. Vзэсгэлэнд ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүд,Шинжлэх ухаан техниологийн үйлвэрийн корпорациуд, ШУТИС,БСШУЯ,ХХААХҮЯ, ЭМЯ-ны харьяа эрдэм шинжилгээний байгууллагууд бүтээлээ дэлгэсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Шинжлэх ухааны ололт амжилтыг харуулсан үзэсгэлэнг дэлгэн тавьсан байна.

Шинжлэх ухаан бизнесийн байгууллага хоорондын түншлэл хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл дэвшилтэд технологийг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, судалгааны үр дүнг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зорилготой энэхүү форум  єнєєдєр буюу 31-ний өдрийг хүртэл үргэлжлээд єндєрлєж байгаа. Форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам оролцож байгаа. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль,  Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтүүлэх төв хамран зохион байгуулагчаар оролцожээ. Түүнчлэн бизнесийн болон хувийн  хэвшлийн олон байгууллага оролцсон юм. 

ХХААХҮЯ-ийн салбарт хэрэгжиж байгаа дэвшилтэд тэргүүний технологиудыг шалгаруулж, уг технологийг үйлдвэрт нэвтрүүлэх зорилгоор  хувийн хэвшлийнхэнтэй  хамтан ажиллах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах юм байна. Мөн форумын үеэр ШУА төр захиргааны болон бизнесийн  олон байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гурван өдөр зохиогдсон тус форум “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжил”, “Шинэ технологи, иноваци”, “Анагаах ухаан-Биотехнологийн хөгжил”, “Эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтын технологийн хөгжил”, “Дэд бүтэц (Барилга, эрчим хүч, зам тээвэр, холбоо)-ний хөгжил”, “Төр, бизнес, шинжлэх ухаан холбоо” гэх сэдвүүдээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлж байгаа ажээ.


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн

 

Affiliated schools