link

2010 оны 04 сарын 01 ний 14.00 цагт Сүхбаатарын талбайд Боловсролын салбарын багш ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар цуглаан МБШУ-ны ҮЭХолбоо зохион байгууллаа.
2010-04-07 10:55 Админ

2010 оны 04 сарын 01 ний 14.00 цагт Сүхбаатарын талбайд МБШУ-ны ҮЭХолбооноос Боловсролын салбарын багш ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар цуглаан зохион байгууллаа. МБШУ-ны ҮЭХолбооноос Боловсролын салбарын багш ажилчдын цалинг 2 дахин нэмэгдүүлэх талаар Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол улсын Их хурлын дарга С.Дэмбэрэл, МБСШУЯамны сайд Ё.Отгонбаяр нарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол улсын Их хурлын дарга С.Дэмбэрэл нар 2010 оны 04 сарын 09 дотор шаардлагын хариу өгөхөөр боллоо. МБСШУЯамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав МБШУ-ны ҮЭХолбоо МБСШУЯам хамтран ажлын хэсэг гарган ажиллаж 2010 оны 04 сарын 10 ны дотор шаардлагын хариу өгөхөөр боллоо. Энэ 9 зүйл шаардлагад Их дээд сургууль, коллежийн багш нарын статусыг тодорхой болгож, цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж, тэднийг орон сууцны хөтөлбөрт хамруулах арга хэмжээг авах гэсэн шаардлага орсон.

 

                                                   ШУТИС-ийн дэргэдэх ҮЭНХороо

Affiliated schools