link

Авъяастнууд тодорсон урлагийн наадам
2010-04-09 08:34 Админ

Жил бvрийн хавар уламжлал болон зохион байгууллагддаг оюутны урлагийн наадмын гала тоглолт МVЭСТЄ-нд єнгєрсєн сарын 29-нд єдєр нижгэр болж єнгєрлєє.  “Гала” тоглолтын vзvvлбэрvvд нь гуравдугаар сарын 22-25-нд болсон ШУТИС-ийн урлагийн “Х” их наадмаас шигшигдсэн шилдэг vзvvлбэрvvд байлаа. Энэ жил оюутнууд гоцлол дуу, бvжиг, хєгжим, уран уншлага, хамтлаг дуу, цэнгээнт бvжиг, чєлєєт бvжиг, жvжигчилсэн тоглолт гэсэн найман тєрлєєр авъяас чадвараа сорьжээ. Оюутнуудын маань авьяасыг мэргэжлийн уран бvтээлчид vнэлж цэгнэснээс, ерєнхий шvvгчээр МУГЖ Сvххуяг, шvvгчээр СТА Дэмидбаатар,  СУИС-ийн багш Даваа, “GUYS-666” хамтлагийн дуучин Тєгсєє, Эмоушн хамлагийн дуучин Солонго, бvжгийн багш СТА Тєгсбаяр нар ажилласан юм. Наадмыг оюутны холбоо болон оюутны хєгжил, vйлчилгээний алба хамтран зохион байгуулж, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Оюутны Холбооны Тэргүүн Б.Баярбилэг нар албан ёсоор нээж үг хэлсэн.  Энэ удаагийн наадам ємнєх жилийнхээс хамрах хvрээ єргєн, оролцогчдын vзvvлбэр нь чанаржсан, зохион байгуулалт сайтай болжээ. Сургууль бvрээс шалгарч ирсэн шилдгvvд урлагийн мэргэжлийн сургуулийнхнаас дутахгvй vзvvлбэрvvд бэлтгэж, vзэгчид, шvvгчдээ уйдаасангvй. Тэмцээний дvн гарахад нийлбэр дvнгээр Уул уурхайн инженерийн сургуулийн баг тэргvvн байрт шалгарч, Эрчим хvчний инженерийн сургууль удаалж, Геологи газрын тосны сургуулийн хамт олон гуравдугаар байр эзэлсэн байна. Харин тусгай байрт Нийгмийн технологийн сургууль, Орхон аймаг дахь Технологийн сургуулиуд тус тус шалгарчээ.  Наадмын хаалтын үйл ажиллгаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор   Б.Даваасүрэн, Оюутны хєгжил vйлчилгээний албаны дарга  Ц.Оюунгэрэл, Оюутны холбооны тэргүүн Б.Баярбилэг, ОХЕрєнхий нарийн бичгийн дарга Б.Алтансүх, Соёл хvмvvжлийн албаны менежер М.Батмөнх, нар оролцож шагнал гардуулав.  


Гоцлол дуу    

БИАС-ийн Б.Ууганбаяр 1-р байр
ЭрТС-ийн Г.Мягмар 2-р байр
ЭХИС-ийн Б.Энхбаяр 3-р байр

Гоцлол бүжиг    

ХБС-ийн М.Баттүвшин 1-р байр
ЭрТС-ийн Б.Алтанчимэг 2-р байр
УУИС-ийн Д.Саранчимэг 3-р байр

Гоцлол хөгжим    

ЭрТС-ийн Г.Цогт -Эрдэнэ 1-р байр
НТС-ийн О.Нарангоо 2-р байр
УУИС-ийн О.Оргил 3-р байр

Уран уншлага    

ДаТС-ийн Баг хамт олон 1-р байр
УУИС Д.Гантулга 2-р байр
МС-ийн Б.Бөртэ-үжин 3-р байр

Хамтлаг дуу    

МХТС 1-р байр
УУИС 2-р байр
МИС 3-р байр

Цэнгээнт бүжиг    

ДаТС 1-р байр
МИС 2-р байр
ЭрТС 3-р байр

Чөлөөт бүжиг    

ХБС 1-р байр
МИС 2-р байр
ҮТДС 3-р байр

Жүжигчилсэн тоглолт

ГГТС 1-р байр
ЭХИС 2-р байр
ХБС 3-р байр


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн

Affiliated schools