link

ШУТТөв номын сан, Мэдээлэл Холбооны Технологийн Сургуультай хамтран “Гадаадын е-номын сан” сургалт семинар зохион явууллаа.
2010-04-13 14:37 Админ

       2010 оны 04 сарын 12-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан,  Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуультай хамтран “Гадаадын е-номын сан” сургалт семинар зохион явууллаа. Уг арга хэмжээнд Төв болон бүрэлдэхүүн сургуулиудын номын санчдын төлөөлөл, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар, Мэдээлэл технологийн ажилтнууд, Оюутны хөгжил, үйлчилгээний алба оролцсон бөгөөд “Гадаадын номын сангуудтай танилцсан байдал” ШУТТөв номын сангийн захирал Ч.Гульнар, “Солонгосын Чонбукын их сургуулийн номын санд явагдсан сургалт семинарын талаар” МХТС-ийн тэргүүлэх профессор Б.Сүхбаатар, “Солонгосын Чонбукын их сургуулийн номын сангийн үйлчилгээ” ШУТТөв номын сангийн ахлах номын санч О.Ариунжаргал нар илтгэл хэлэлцүүлэв. Сургалтанд оролцогчид Гадаадын номын сангийн талаар видео бичлэг, фото зурагтайгаар харж, харилцан санал солилцсон болно.


Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сангийн Номзvйч Ж.Баатарсvрэн

Affiliated schools