link

ДаТС-ийн “Хүмүүнлэгийн ухааны тэнхим” “Ёс зүйг эрхэмлэгч сургууль” болъё уриан дор нэг сарын аянг амжилттай зохион байгууллаа
2010-04-16 10:52 Админ

“Ёс зүйг эрхэмлэгч сургууль” болъё уриан дор зохион байгуулагдах 2 дахь аянг ДаТС-ийн “Байгалийн ухааны тэнхим” 04-р сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна.

“Ёс зүйг эрхэмлэгч сургууль” 2 дахь сарын аянд зохион байгуулах ажлын хөтөлбөр.
(2010.04.15—2010.05.15)
Нэг. Зохиогдох ажлууд:
1.    “Оюутан миний ширээ” сарын аян.4-р  сарын 15- наас  5– р сарын 15    
Зохион байгуулагч: Багш  Д.Оюунтуяа, Т.Оюунцэцэг, М.Дэлгэрмаа, 03-ийн дарга  Б.Дашдорж                            
2.    Багш, ажилтан, оюутан, сурагчдыг  ёс зүйг зөрчих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх зүйн сурталчилгаа, мэдээ, мэдээллийн ажлуудыг тус аяны хүрээнд зохион явуулах.
          Зохион байгуулагч: Багш  П.Нямбаяр, Ж.Төвшинтулга, М.Алтантуяа, С.Болортуяа, Ц.Рэнцэнханд  
3.    “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр  Хурлын зааланд 2010. 04. 29- ны өдрийн 1500 цагаас  семинар  хийх       
     Зохион байгуулагч: Багш Н.Чулуунбаатар , Д.Чулуунтөмөр
4.    Бурхан Буддагийн номнол дахь “Ёс суртахууны талаарх сургаал” сэдвээр хурлын зааланд  2010. 05. 06 өдрийн 1500 цагаас семинар хийх.  
Зохион байгуулагч: Док, дэд проф.Б.Батгэрэл
5.    “Оюутны уриа”  боловсруулж аяны хүрээнд мөрдүүлэх,
“Багш оюутны ёс зүйн өнөөгийн байдал, цаашид сайжруулах боломж” сэдвээр илтгэлийн уралдаан зохион байгуулах.   (2010. 04. 15 - 2010. 05.15 )
      Зохион байгуулагч:Тэнхимийн эрхлэгч М.Гонгор Док, дэд проф.Б.Батгэрэл, Н.Чулуунбаатар, Ж.Төвшинтулга

 Хоёр . Хэвшил болгох ажлууд:

1.    Монголын оюутны эрхийн түгээмэл  тунхаглалыг эрхэмлэдэг болгох.
2.    ШУТИС- ийн “Ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх”.
1.    Номын сангийн дотоод дүрмийг баримталж хэвшүүлэх.

Affiliated schools