link

Оюутан-уншигчдын дунд номын сангаар үйлчлүүлэх сургалт боллоо
2010-04-20 08:25 Админ

     Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн чөлөөт сонголттой оюутны уншлагын танхимын нээлттэй өдөр болж, сургалт зохион явууллаа. Тус арга хэмжээнд оролцогчид номтой хэрхэн харьцах, номын санд ямар журмаар үйлчлүүлэх, номын сангийн электрон каталог ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан болно. Мөн уншигчдын гараар элэгдэж хуучирсан, сэлбэн зассан ном, сурах бичгийг дэлгэн тавьсан нь оюутнуудад нэгийг бодогдуулав. Сургалтаар гарын авлага, холбогдох материалыг олшруулан хүргэв. Өдөрлөгт оюутнууд идэвхтэй оролцож номын сангийн үйлчилгээ, фонд бүрдүүлэлт болон тус өдөрлөгийн талаар харилцан санал солилцов.


Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сангийн Номзvйч Ж.Баатарсvрэн

Affiliated schools