link

МАШИНЫ ЭД АНГИЙН УЛСЫН III ОЛИМПИАД БОЛЛОО
2010-04-20 14:05 Админ

   2010 оны 04-р сарын 17-нд ШУТИС.Математикийн Сургуулийн “Машины эд анги, зохион бүтээлт”-ийн профессорын багаас их дээд сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран “Машины эд ангийн улсын III олимпиад”-ыг зохион явууллаа.

   Машины эд ангийн III олимпиадад

  • ШУТИС. Математикийн Сургууль
  • Батлан Хамгаалахын Их Сургууль
  • Төмөр Замын Дээд Сургууль
  • ШУТИС. Дарханы Технологийн Сургууль
  • ШУТИС.Үйлдвэрлэл Технологи Дизайны Сургууль
  • ШУТИС. Уул Уурхайн Инженерийн Сургууль
  • ШУТИС. Хүнс Инженер БиоТехнологийн Сургууль
  • ШУТИС. Механик Инженерийн Сургууль

-ийн 8 баг оролцов.

   Олимпиадын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны доктор профессор академич Ч.Авдай оролцож багш оюутнуудад амжилт хүсч үг хэлэв.

   Олимпиадын дүнг гаргахад

Багийн амжилтаар:

  • I байранд ШУТИС.ДаТС-ийн баг
  • II байранд ТЗДС-ийн баг
  • III байранд ШУТИС.МИС-ийн баг

Хувийн амжилтаар:

  • I байранд ШУТИС.ДаТС-ийн оюутан Э.Мөнхнасан
  • II байранд ШУТИС.ДаТС-ийн оюутан Э.Эрдэнэбаатар
  • III байранд ТЗДС-ийн оюутан Б.Бат-Энх

нар тус тус шалгарлаа.

   Хувийн амжилтаар I, II, III байранд шалгарсан оюутнууд алт, мөнгө, хүрэл медаль, диплом, мөнгөн шагналаар, тэргүүн байр эзэлсэн баг шилжин явах цом, диплом, мөнгөн шагналаар, II, III байр эзэлсэн багууд диплом мөнгөн шагналаар шагнагдав.

Олимпиадад оролцсон сургуулиудын багш, профессорууд олимпиадын хаалтын ажиллагаанд хүрэлцэн ирж, шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв.

Affiliated schools