link
“Шилдэг шийдэл-2010” уралдаан
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мишээл Экспо төв хамтран жил бүр зохион байгуулдаг “ICT-Expo 2010” үзэсгэлэн яармаг 5-р сарын 14-17-нд “Сайхан хот, сайхан амьдрал” уриан дор тав дахь жилдээ болох гэж байна.
Үзэсгэлэн яармагийг “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулдаг бөгөөд эдгээрийн хүрээнд “Монгол улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт “Шилдэг шийдэл-2010” уралдаан зарлаж байна.
Уралдааны зорилго нь :
-Мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөнөөр хэрэглэх нь хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийг хамгаалахад чухал үүрэгтэйг нийтэд ойлгуулах;
-Мэдээлэл, холбооны технологийг хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийг хамгаалах зорилгоор ашиглах шинэ шийдэл, арга зам, санаачилга, туршлагыг төвлөрүүлэхэд оршино.
Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд БНХАУ-д зохиогдсон Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлт дээр хэлэлцүүлсэн “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” илтгэлдээ, Монголын Засгийн газар эх орондоо ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдаад, хөрөнгө оруулалтыг хүрээлэн буй орчинд аюулгүй байлгахад чиглүүлж, байгальд ээлтэй технологийг ашиглах замаар ногоон эдийн засагт шилжих, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарыг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж буйгаа онцолсон юм.
Засгийн газрын тэргүүний Ази дахины өмнө дэвшүүлсэн зорилт буюу эх орондоо ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд мэдээлэл, холбооны салбарын оруулах хувь нэмрийн талаар эрдэмтэд, судлаачдаас оновчтой санал, дүгнэлт, шийдлүүд дэвшүүлж уралдаанд идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна.
Уралдааны удирдамжтай www.ictpa.gov.mn хаягаар орж танилцана уу. DOWNLOAD
МШХХТГ, ХХЗХ, ШУТИС, Жи-Мобайл ХХК.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened