link
Шинжлэх ухаан технологийн их сургууль Монголын Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо аж үйлдвэрийн салбарын хөжлийг түргэтгэн хөгжлийн шинэ шатанд гаргахад төр засгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн сектор дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар 2010 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд Монголын Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү болон бусад албаны хүмүүс, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Б.Даваасүрэн болон газар, албадын дарга нар бүрэлдэхүүн сургуулиудын захирал оролцов. Санамж бичгийн хүрээнд технологи нутагшууах, шинээр бий болгох ажлуудыг хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар тууштай хэрэгжүүлэх юм. Шинжлэх ухаан сургалтын байгууллагууд болон үйлдвэр, аж ахуйн байгууллагуудын хооронд амьд холбоо тогтоож хамтран хийсэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах нөхцөлийг бүрдүүлж ажиллах юм. Түүнчлэн JEA-800 маркийн троллейбус, электобус, дуобус болон суудлын цахилгаан машины Угсралт үйлдвэрлэлийн процессыг Үйлдвэрлэлийн угсралтын процесс руу шилжүүлэх аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хоршин ажиллахад шаардлагатай техникийн бичиг баримт бүрдлийг хангахад хамтран ажиллана. Энэ ажлын хүрээнд компани, аж ахуйн байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтнуудыг сургах, давтан сургах хичээлийн хөтөлбөр боловсруулж сургалтууд зохион байгуулах, үйлдвэрлэлд нэвтэрсэн болон нэвтрэх эд анги, хийц, тоног төхөөрөмж, машин механизмын үндэсний стандарт бий болгохоор ажиллана гэлээ.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened