link

“ XXI ЗУУНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛ – ПРАКТИКИЙН АСУУДЛУУД” сэдэвт сургалт- семинар болов.
2010-06-04 07:57 Админ

ОХУ – ын Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академийн “Төр, орон нутгийн удирдлага” – ын тэнхмийн эрхлэгч, академич, проф.  А.В. Орлов ШУТИС – ийн урилгаар  2010 оны 05-р сарын 24 – 30 ны өдрүүдэд КтМС  дээр зочилж, эрдэмтэн багш нарт  XXI  ЗУУНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛ – ПРАКТИКИЙН АСУУДЛУУД” сэдвийн хүрээнд дор дурьдсан чиглэлээр богино хугацааны сургалт -  семинар амжилттай зохион байгуулав.Үүнд:

  1. Глобальное управление
  2. Современные тенденции развития экономической теории и практики
  3. Проблемы  менеджмента в государственном и муниципальном управлении 
  4. Проблемы  развития предпринимательства и малого и среднего бизнеса
  5.  Управление инновациями, “Человеческие ресурсы: лидерство и лидеры”
  6. Проблемы развития общества: “Мутантное общество”, “Болото”, “Человек”

 КтМС – ийн Эдийн засаг, менежментийн салбараас санаачлан зохион байгуулсан уг сургалтанд тус сургуулийн Эдийн засаг, менежментийн салбарын болон ШУТИС – ийн бүрэлдэхүүн сургуулиудын Эдийн засаг, менежментийн хичээл заадаг  эрдэмтэн, багш нар болон  ОХУ – ын Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академийн  Улаанбаатар хотын салбар сургууль, “Улаанбаатар” их сургуулийн багш төлөөлөгчид оролцсоны дээр ШУТИС  - т  менежментийн  чиглэлээр суралцаж буй  докторант, магистрантууд хамрагдав.

Энэхүү богино хугацааны сургалтыг амжилттай дүүргэсэн нийт төгсөгчдөд сертификат гардуулсан ба  хоёр тал ОХУ – ын Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академи болон ШУТИС – ийн КтМС – ийн  цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

 

 

КтМС – ийн Эдийн засаг, менежментийн салбар

Affiliated schools