link

Урлахуйн ертөнц-2010
2010-06-16 07:06 Админ

Оюутны дизайны шилдэг бүтээл “Урлахуйн ертөнц-2010” наадам ШУТИС-ийн ҮТДС-ийн оюутны дизайны шилдэг бүтээл шалгаруулах  “Урлахуйн ертөнц-2010” наадам 2010 оны 6-р сарын 8-ний  өдөр ШУТИС-ын урлаг зааланд болж өндөрлөлөө. 

Наадмыг “Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах Монгол бренд”  уриан дор

үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, оюутны бүтээлч сэтгэлгээг  хөгжүүлэх, онолын мэдлэгээ амьдралд турших боломж олгох, авъяастай оюутнуудыг хамт олон, нийтэд таниулах, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, багш оюутны бүтээлийг салбарын үйлдвэр, байгууллагуудад сурталчлах зорилгоор зохион байгуулав.

Наадмын  хүрээнд: “Торгон зам” хувцасны шилдэг загварын үзүүлбэр, Үйлдвэрлэлийн дизайны шилдэг бүтээлийн “ Тэнхлэг II” үзэсгэлэн, Компьютер график дизайны “Алтан хулгана” уралдааны шилдэг бүтээлийн танилцуулга, ШУТИС-ийн “Шилдэг загвар өмсөгч” шалгаруулах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тэмцээний шүүгчээр:  М.Батзориг (“Зорбиом” ХХК-ны захирал, зохион бүтээгч), Б. Дунгаамаа (дээл судлаач, үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, доктор),  Д.Ариунхүү (Guco” ХХК-ны захирал, дизайнер),  Д. Түмэнболд (Компьютер график дизайны холбооны тэргүүн, доктор), С. Болдбаатар (“Red line-интерьер”ХХК-ны захирал, дизайнер) нар ажиллалаа.

“Торгон зам” хувцасны шилдэг загварын үзүүлбэрийн  тэмцээнд хувцасны нийт 25 коллекцийн 194 загварыг танилцуулав.

Уг тэмцээнийг  ХХААХҮЯам, “UB FUR” ХХК, “Зорбиом” ХХК, “Дархан минж” ХХК, “Буянбилүүт” ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэсэн.

      Тэмцээний “Гран при” шагналыг Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт-II ангийн “Real” хамтлаг ”Тэнгэрийн охид” загвараар, “Хувцасны шилдэг бүтээл” шагналыг Хувцасны дизайн-II ангийн “S-Urban” хамтлаг “Admiral” загвараар, “Үйлдвэрлэлийн дизайны шилдэг бүтээл” шагналыг үйлдвэрлэлийн дизайн-III ангийн “Paradise” хамтлаг “Талын шилтгээн” бүтээлээр, “Компьютер график дизайны шилдэг бүтээл” шагналыг КГД-IV ангийн оюутан Цэрэндулам, Цэрэндолгор нар “Ухаант хүүгийн үлгэр” бүтээлээр, “Шилдэг зохион бүтээлттэй загвар” шагналыг Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт-III ангийн “Хэлхээ” хамтлаг “Магнет” загвараар, “Шилдэг үндэсний хувцасны загвар” шагналыг Оёдлын технологи-IV ангийн “Угсаатан” хамтлаг “Хотол цагаан хорол” загвараар, “Шилдэг уран сэтгэмжийн загвар” шагналыг Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт-III ангийн оюутан АхмаралОрон зай” загвараар, “Шилдэг бүтээл” “UB FUR” ХХК-ны   нэрэмжит шагналыг хувцасны дизайн-IV ангийн оюутан Б. Болормаа Chaplin’s angels” загвараар, “Шилдэг цогц бүтээл” шагналыг ХД-II ангийн “B and M” хамтлаг “Хар сувд” загвараар, ХХААҮХЯамны шагналыг хувцасны дизайн -4 ангийн оюутан М. Энхмөрөн “Stripe” загвараар, “Дархан минж” ХХК-ны нэрэмжит шагналыг Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт-4 ангийн оюутан О. ТуяацэцэгНомин” загвараар,  “Буянбилүүт” ХХК-ны нэрэмжит шагналыг ОБЗЗБ-III ангийн “Эрхэмсэг” хамтлаг ”Дэгжин охид” загвараар, хувцасны дизайн -4 ангийн оюутан Ү. Мөнхсүлд  ”Гангстер” загвараар тус тус хүртсэн байна.

ШУТИС-ийн “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр ШУТИС-ийн Хэлний боловсролын сургуулийн IV ангийн оюутан М. Бат-Орших, “Шилдэг  эмэгтэй загвар өмсөгч”-өөр ҮТДС-ийн КГД-I ангийн оюутан Н. Ану нар тус тус шалгарлаа.

 

Affiliated schools