link
Монгол улсад Хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хүнсний үйлдвэрлэл, хоолзүйн шинжлэх ухаан ба инноваци” сэдэвт олон улсын хурлыг Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Хүнсний инженер биотехнологийн сургууль болон ХХХААХҮЯ (ХҮХҮБХЗГ-Хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар), хамтран нэр хүндтэйгээр 2010 оны 7 сарын 7-11-ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Хурлаар хүнсний үйлдвэрлэл болон хоолзүйн салбарт хамаарах дараах 4 чиглэлүүдээр эрдэм шинжилгээний ажлуудын үр дүнг харилцан хэлэлцэж шинэ санаа бодлоо солилцлоо.
Хоол хүнсний бодлого, зохицуулалт
Хоол хүнсний технологи ба инжнерчлэл
Хүнсний хими ба хүнсний биотехнологи
Хүний хоолзүй ба биологийн боломжууд
Эрдэм шинжилгээний хөтөлбөрт уригдсан лекц-5, аман илтгэл-30 болон ханан илтгэлүүд-31, үзэсгэлэн-10 / Mon Enzyme, Batbaigali, Talkh chiher Co.,Ltd, Mill House, Mongol Foods, Bita fit, Jem, Monkhim, Bayasakh Treid, Altan taria, Uule hur, School of Food Engineering and Biotechnology/ гаруй хамрагдана. Хуралд FAO (НҮБ-н хүнс, хөдөө аж ахуйн байгууллага)/4/ болон Япон /2/, Солонгос /3/, ОХУ /4/, Хятад /2/ Өвөр Монголын өөртөө засах орноос /1/ төлөөлөгчүүд оролцож хурлын үйл ажиллагаанд сонирхолтой сэдвүүдээр лекц уншсан байна. Энэ хурал 7-н сарын 7-нд “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлага” –г хөгжүүлэх чиглэлээр Хойд Азийн орнуудын 5 дах уулзалт /the 5th NEASIAFOODS MEETING/Монголд тус сургуульд зохион байгуулаагдаж байна /7 сарын 7нд/. Энд НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын, шим судлалын ахлах мэргэжилтэн Доктор Барбара Бурлингэйм болон бусад орны нийт 8 төлөөлөгч ирж өөрийн орны хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний химийн бүрдэлийн талаарх хөгжлийг авч хэлэлцлээ.
7-р сарын 9-нд Шим тэжээлийн боловсрол олгох талаар Японы Wayo эмэгтэйчүүдийн их сургуулийн захирал профессор Мотоко Сакамото тус сургуулийн магистр бакалаврын оюутнуудад сургалт зохион байгууллаа.
Хурлын үеэр эрдэм шинжилгээний хөтөлбөрөөс гадна олон нийтийн сонирхолтой арга хэмжээнүүд явагдсан. Олон нийтийн арга хэмжээнд хүлээн авалтын болон үдэлтийн үдэшлэг, Тэрэлж-үндэсний паркаар аялах, Наадмын нээлтийн үйл ажиллагаа, хурдан морины уралдаан үзүүлэх зэрэг үйл ажиллагаанууд хамаарагдсан.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened