link

Номын санчиддаа Соёл, урлагийн ажилтны баярын мэнд дэвшүүлье
2010-09-09 11:13 Админ

Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь ням гаригт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Энэ оны Монголын соёл, урлагийн ажилтны өдрийн баярын арга хэмжээг 9 дүгээр сарын 11-ний өдөр тохиож байна.  ШУТИС-д 40 гаруй номын санч төв болон бүрэлдэхүүн сургуулиудад номын үйлчилгээг уншигчдад хүргэж байна. Тэд номын сангийн үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцсэн, е-номын сантай болох зорилго тавин ажиллаж байна. ШУТИС-ийн төв, бүрэлдэхүүн номын сан 450000 гаруй номын фондтой. Электрон каталогид номнуудаа бүрэн оруулж, цахим хэлбэрээр ном, сэтгүүл сонин унших боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн Е-уншлагын танхимыг 40 гаруй суудалтайгаар нээж гадаад дотоодын томоохон номын санд орох эрх авах, номын сангийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, мэдээллийг уншигчдад түргэн шуурхай хүргэх ажлуудыг төлөвлөж эхлэлээ. ШУТИС-ийн нийт номын санчиддаа мэргэжлийн баярын мэнд хүргэж, үйлчилгээний ажилд нь амжилт хүсье.   

Ректорын зєвлєл

Affiliated schools