link

ШУТИС-д АНУ-ын Эрчим хvчний дэд сайд “Тогтвортой Эрчим Хvч” лекц уншлаа
2010-09-28 10:58 Админ

АНУ-ын Эрчим хvчний яамны дэд сайд Даниел Б.Пєvнмэн “Тогтвортой Эрчим Хvч” сэдвээр 2010 оны есдvгээр сарын 22-ны єдєр Эрчим хvчний салбарт ажиллаж байгаа ажилтан ажиллагсад, эрдэмтэн багш нар болон оюутан залуучуудад лекц уншлаа. Тvvнийг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн Эрдмийн зєвлєлийн єрєєндєє хvлээн авч алд цэнхэр хадаг мєнгєн аягатай сvv єргєн барьж хvндэтгэл vзvvлэв. Сайд Даниел Б.Пєvнмэн “Танай хамт олон намайг ийм халуун дотноор хvлээн авч байгаад баяртай байна. Хадаг мєнгєн аягатай сvv єгсєн нь гvн сэтгэгдэл vлдээлээ” гэв.

 

Дэд сайдыг дагалдан АНУ-ын элчин сайд Жонатан Аделтон, дэд сайдын туслах Эдвард МакГиннис, дэд сайдын ахлах зєвлєх Жойс Коннэри, ЭСЯ-ны эдийн засгийн ажилтан Винсент Спера, дэд сайдын хэвлэлийн тєлєєлєгч Женнифер Ли хvрэлцэн ирсэн байлаа. Харин ШУТИС-иас ректор Б.Дамдинсvрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Эрдэм шинжилгээ, технологийн проректор Х.Буяннэмэх, Эдийн засаг, нийгмийн хєгжлийн проректор Г.Дамдинням, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор Т.Батбаяр, ЗХШVГ-ын дарга Д.Батбаяр болон бусад албаны хvмvvс оролцсон. Энэ уулзалтын дараа хурлын танхимд цугларсан Эрчим хvчний салбарынхан болон эрдэмтэн багш, оюутан залууст лекц уншсан.

Тус арга хэмжээг ректор Б.Дамдинсvрэн нээн тvvнийг танилцуулж “АНУ-ын Ерєнхийлєгч Обама 2009 оны 4-р сард Даниел Б.Пєvнмэнийг Эрчим хvчний дэд сайдаар томилж  2009 оны 5 сард АНУ-ын Сенат баталжээ. Эрчим хvчний сайд Стивен Чугийн удирдлага дор ноён Пєvнмэн яамныхаа vйл ажиллагааны чиглэлийг голчлон хариуцаж ажилладаг. Дэд сайдаар томилогдохоосоо ємнє ноён Пєvнмэн томоохон корпорацуудад олон улсын тєсєл, хэлцлvvд хийхэд нь стратегийн зєвлєгєє єгдєг Скоукрофт Группын захирлаар 8 жил ажиллажээ. Харвардын их сургуулиас бакалавр, эрх зvйн докторын зэрэг, мєн Оксфордын их сургуулиас улс тєрийн ухааны магистрын зэрэг тус тус хvртжээ. Тvvний “Хойд Солонгосын анхны цємийн хямрал” нэртэй хамтарсан бvтээл нь 2005 онд Америкийн дипломат харилцааны сэдвээр бичсэн шилдэг бvтээлд олгодог Даглас Диллоны шагналыг хvртжээ” гэж мэдээллэв. Тvvний дараа АНУ-ын Эрчим хvчний яамны дэд сайд єєрийн илтгэлээ сонордууллаа.

 

Өглөөний мэнд. Эрхэм Ерөнхийлөгч Дамдинсүрэн танд өнөөдөр намайг хүлээн авч, танилцуулсанд их баярлалаа. ШУТИС дээр энэ уулзалтыг хийж байгаадаа баяртай байна. Энд бидэнтэй хамт байгаа Элчин сайд Эдлтонд мөн талархал илэрхийлье. АНУ-ын Эрчим хүчний сайд Стивэн Чугийн мэндийг та бүхэнд уламжлая.
АНУ болон Монгол Улсын хооронд халуун дотно найрамдалт харилцаа тогтож, олон асуудлаар хэлхээ холбоо гүнзгийрч байна. Өнөөдөр Монгол цэргүүд олон улсын хүчнүүдтэй мөр зэрэгцэн Афганистанд үүрэг гүйцэтгэж байна. Худалдаа, бизнесийн түншлэл сүүлийн 10 жилд нэмэгдсэн байна. Монголд ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг хийх үйл хэргийг АНУ дэмжсээр байгаа. Монголчуудын эрх чөлөө, шинэчлэлд тууштай байгаа явдлыг бид талархан дэмжиж байдаг.
Монгол Улсын баялаг түүх, гайхалтай үзэсгэлэнт байгал Америкчуудыг энэ орон руу татсаар байна. 1920-иод онд Америкийн эрдэмтэд Монголд үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл хайж, ургамал, амьтны аймгийг судлахаар ирсэн байдаг. 90 жилийн дараа зөвхөн эрдэмтэд төдийгүй бизнес эрхлэгчид, судлаачид, төр засгийнхан, Энхтайвны корпусын сайн дурынхан өнгөрсөн үеэсээ суралцаж, манай хоёр ард түмний хүчирхэг ирээдүйг хамтдаа бүтээхээр энд ирцгээж байна.
Ард иргэдийнхээ төлөө гэрэлт ирээдүйг цогцлоохын тулд бид эрчим хүчний хамтын бэрхшээлүүдээ шийдэх ёстой. Өнөөдөр хөгжин цэцэглэсэн, баталгаатай бөгөөд тогтвортой эрчим хүчний ирээдүйг бүтээхийн тулд АНУ юу хийж байна вэ, бид Монгол Улстай хамтран юу хийж чадах вэ гэдэг дээр яриагаа төвлөрүүлэхийг хүсч байна.

Эрчим хүчний бэрхшээл
Бидэнд тулгарч буй бэрхшээлүүдээс эхлэе. Улс орон бүрийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд эрчим хүчний эх үүсвэрийн хүртээмж нэн чухал байр суурь эзэлдэг.
Эрчим хүчний хэрэгцээг хангахдаа манай хоёр орон хоёулаа чулуужсан түлшнээс ихээхэн хамааралтай байна. Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гаргаж, нефтийн бүтээгдхүүнийхээ 95 хувийг Оросоос импортолж байна. Энэхүү хамаарал нь эрчим хүчний хувилбарыг хязгаарлах замаар эрчим хүчний аюулгүй байдлыг бууруулж байна. Энэ зун АНУ-ын Мексикийн буланд болсон эмгэнэлийг харахад нүүрс, газрын тосноос ихээхэн хамааралтай явдал байгал орчныг маань эрсдэлд оруулж байна.
Эдгээр эрсдлээс гадна манай хоёр улс төдийгүй бүх улс орнууд уур амьсгалын өөрчлөлт гэх хамтын бэрхшээлтэй тулгарч байна. Шинжлэх ухаан бол тодорхой байна. Уур амьсгал өөрчдөгдөж байна, энэ өөрчлөлтүүд дэлхий даяар цочирдмоор үр дагаврыг авчирч болно. Ган, үер, догшин шуурга, далайн түвшин дээшлэх зэрэг аюулууд өлсгөлөн, өвчин зовлон, дүрвэлт, нөөц баялгийн төлөөх зөрчилдөөнд хүргэж болох талтай.

Эрчим хүчний боломжууд
Тэгэхээр бидний өмнө тавигдаж буй асуулт бол аюулгүй байдлыг дээшлүүлэн, хөгжил цэцэглэлтийг дэмжиж, сүйрэлд хүргэхүйц уур амьсгалын өөрчлөлтийг зайлуулах талаар хойч үеийнхнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх замаар бид эрчим хүчний хэрэгцээгээ яаж хангах вэ гэдэг асуудал.  
Хариулт нь гэвэл, бид эрчим хүчийг үр ашигтай зарцуулж, эрчим хүчний өөр өөр эх үүсвэрт найдаж болохоор шинэ бөгөөд тогтвортой эрчим хүчний ирээдүйг бий болгох ёстой. Үүнийг бүтээх нь хурдан, хялбар хийчих зүйл биш, гэхдээ нэн чухал.
АНУ болон дэлхий даяар олон хүмүүс энэхүү шилжилт нь хөгжлийн зардлыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хазаарлана гэж айдаг. Гэхдээ хөгжил цэцэглэлт, нүүрсхүчлийн хийн ялгаралт хоёр пропорциональ хамааралтай гэсэн физикийн хууль байхгүй шүү дээ.
Нүүрсхүчлийн хий багатай ирээдүй рүү урагшлах явцад өсөн нэмэгдэж буй цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд оролцох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжууд гарч ирнэ.
Блүмбергийн Шинэ Эрчим хүчний Санхүү байгууллагын тооцоолж буйгаар энэ онд цэвэр эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 200 тэрбум долларт хүрнэ. Тийм учраас өнөө үеийг Эрчим хүчний технологийн хувьсгалын эрин үе гэж байгаа юм. Үүнээс өмнө гарсан Интернэтийн технологийн хувьсгал болон үйлдвэрлэлийн хувьсгалын нэгэн адил энэхүү хувьсгалд оролцож буй улс орнуудын глобал эдийн засагт эзлэх байр суурь сайжирна.
Ерөнхийлөгч Барак Обама АНУ-д эрчим хүч үйлдвэрлэж, ашиглаж байгаа арга барилыг өөрчлөх эрмэлзэлтэй байна. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн хуульчилснаар АНУ цэвэр эрчим хүчний ирээдүйд 90 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсон. Америкийн Сэргэлт, Давхар Хөрөнгө оруулалтын Акт гэх нэртэй энэ хуулиар гэр орон, албан байгууллагаа эрчим хүчний хэмнэлттэй болгож, АНУ-д сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний сүлжээг боловсронгуй болгох үүргийг Америкчуудад оногдуулж байгаа юм.   

Эрчим хүчний хэмнэлтийн талаарх АНУ-ын хүчин чармайлт
Дараагийн хэдэн арван жилд эрчим хvчний хэмнэлт болон хамгаалалт нь эрчим хvчний ашиглалтыг багасгах, хэрэглэгчдийн мєнгийг хэмнэх, нvvрсхvчлийн хийн бохирдлыг бууруулах талаарх бидний хамгийн сайн боломжуудыг нээх юм. Эрчим хvчний сайд Чугийн хэлдгээр, эрчим хvчний хэмнэлт бол гарын доор унжих жимс биш, харин бvр газар дээр хэвтэж байгаа жимс юм.
АНУ энэ талбарт маш эрчимтэй урагшилж байна. Цахилгаан, дулааны тєлбєр хамгийн хvндээр тусдаг бага орлоготой єрхvvдийн хувьд дээр дурьдсан Сэргэлтийн Акт хуулиар 5 тэрбум долларыг єрхийн эрчим хvчний аудит болон дулаан хэмнэхэд чиглэсэн vйлчилгээ явуулдаг орон нутгийн байгууллагуудад олгож байна. Энэ нь АНУ-ын тvvхэнд єрхийн эрчим хvчний хэмнэлтэд зориулсан хамгийн том хєрєнгє оруулалт болсон юм.
АНУ-ын Эрчим хvчний яам мєн хэмнэлтийн шинэ технологиудыг эрэлхийлж, цахилгаан хэрэгсэлд тавигдах  стандарт шаардлагыг чангатгаж, хэмнэлттэй барилгын системийг боловсруулж байна. Vvнээс гадна Ерєнхийлєгч Обама автомашины милийн тvvхэн шинэ стандартыг зарласан билээ.

Цэвэр эрчим хvчний талаарх АНУ-ын хvчин чармайлт
Хэмнэлт чухал боловч энэ нь тэнцэтгэлийн нэг л тал нь юм. Хангамжийн тал дээр бид эрчим хvчний цэвэр эх vvсвэрvvдийг боловсруулж, ашиглах ёстой.
 Чу сайд ойрын хэдэн жилдээ нvvрс нь цахилгаан эрчим хvч гарган авах гол эх vvсвэрийг бvрдvvлсэн хэвээр байх тєлєвийг хvлээн зєвшєєрч, єргєн дэлгэрсэн, боломжийн vнэтэй ашиглалтыг 10 жилийн дотор бий болгох хvртэл нvvрсхvчлийн хийг тогтоон барих, хадгалах технологийг сайжруулах зорилт тавьж байна. Цэвэр нvvрсний технологи нь нvvрснээс асар их хамааралтай Монгол Улсын хувьд ихээхэн сонирхол татаж болох юм.
Бид мєн нvvрсхvчлийн ялгаралтыг нэмэгдvvлэхгvйгээр цахилгааны vндсэн хэрэгцээг хангахад нэмэр болгон дотоодын цємийн энергийн vйлдвэрлэлээ дахин эхлvvлэхээр ажиллаж байна. Ерєнхийлєгч Обама аюулгvй ажиллагаатай, атомын цахилгаан станцын шинэ vеийг АНУ-д барьж байгуулахыг уриалж байгаа. Хэдэн арван жилийн дараа анх удаа АНУ-д баригдах атомын цахилгаан станцад зоиулан 8 тэрбум долларын нєхцєлт зээлийн баталгааг  тэрээр энэ жил зарлалаа.
АНУ-ын Эрчим хvчний яам нар, салхи, хєрснєєс эрчим хvч гарган авах шинэ арга замуудыг хайж байна. Сэргэлтийн Акт хуулиар дамжуулан бид хэдэн зуун салхины ба нарны тєслvvдийг дэмжиж байна. Хувийн хэвшил болон АНУ-ын Сангийн яамтай хамтран бид сая гаруй єрхийг цахилгаанаар хангах сэргээгдэх эрчим хvчний шинэ тєслvүдийг санхvvжvvлээд байна.
Сэргээгдэх эрчим хvчний хэрэглээг нэмэгдvvлэхдээ энэ шилжилтийг хийх дэд бvтэцтэй байх ёстой. Найдвартай байдлыг сайжруулж, хэрэглэгчдийн мєнгийг хэмнэн, сэргээгдэх эрчим хvчний эх vvсвэрvvдийн интеграцийг нэмэгдvvлэхийн тулд цахилгааны сvлжээг шинэчлэх зорилгоор 4.5 тэрбум долларын хєрєнгє оруулалт хийсэн.
Эцэст нь, газрын тосноос хамаарах хамаарлаа багасгаж, автомашины vйлдвэрлэлээ сэргээхийн тулд цахилгаан машин, дэвшилтэт биотvлш, байгалийн хийгээр явдаг болон бvрэн шаталттай машин зэрэг хэд хэдэн дэвшилтэт технологийг дэмжихэд 12 тэрбум долларын хєрєнгє оруулалт хийж байна.

Судалгааны ажлууд
Єнєєдєр бидэнд олон технологи байгаа ч урт хугацааны дараа хvлэмжийн хийн ялгаралтыг дорвитой бууруулах нээлт,  илvv сайн технологи бидэнд хэрэгтэй болно.
Чу сайдын удирдлаган доор бид үйл ажиллагааныхаа цємд шинжлэх ухаан, технологийг тавьж байгаа. Энд цугларсан багш, оюутнуудын адилаар бид эрчим хvчний шинэ нээлтэд хvрэхийн тулд инновацийн хvчийг дайчилж байна. Vндсэн шинжлэх ухааны бэрхшээлийг даван туулахаар ажиллахаас эхлээд нарны гэрлээс тvлш гаргаж авах зэрэг зорилт дээр тєвлєрєх судлаачдын багийг бvрдvvлж, хувирах боломжтой эрчим хvчний технологийн шилдэг, тод томруун санааг эрэлхийлэх хvртэл манай яам єргєн далайцтай судалгааны стратегийг баримталж байна.

Хамтын ажиллагааны ач холбогдол
Цэвэр эрчим хvчний талаарх АНУ-ын хvчин чармайлт зєвхєн манай хилээр хязгаарлагддаггvй. Эрчим хvч, уур амьсгалын асуудал бол глобал шийдлийг шаардах дэлхий нийтийн асуудал юм. Улс орон бvр єєр єєрийн тогтсон эх vvсвэр, бэрхшээл, чадавхитай хэдий ч эрчим хvчний шинэ ирээдvйд хvрэх алхмыг бид хамтдаа хийж чадна. Тийм ч учраас бид эрчим хvчний асуудлаар дэлхий дахины улс орнуудтай хамтран ажилладаг юм. Ганцаараа хийж чадахаас хавьгvй илvvг хамтдаа хийж чадна.
Єнгєрсєн жил нилээд ахиц гарлаа. Єнгєрсєн оны 12-р сард Эрчим хvчний сайд Чу хєгжиж буй орнуудад сэргээгдэх эрчим хvч, эрчим хvчний хэмнэлттэй технологи ашиглахыг хурдасгах зорилгоор Сэргээгдэх эрчим хvч, хэмнэлттэй ашиглалтын шинэ санаачлагыг зарлалаа. Дэлхий даяар зарагдаж буй цахилгаан хэрэгслvvдийн vр ашгийг нэмэгдvvлэх хєтєлбєр болон гэрэл цахилгаангvй айл єрхvvдэд нарны зай, дэнлүү тvгээх хєтєлбєрийг эхлvvлэхээр бусад улс орнууд, олон улсын байгууллагуудтай нэгдээд байна.
Тvvнээс гадна Копенгагены тунхаглал нь урагш хийсэн чухал алхам болсон бєгєєд хурдан хэрэгжvvлэх хэрэгтэй юм. Ахиц дэвшилд бvгдийн нааштай оролцоо хэрэгтэй бєгєєд бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Тогтвортой хєгжлийг дэмжих хэд хэдэн хvчин чармайлт дээр АНУ Монгол Улстай шууд хамтран ажиллаж байна. Єнєєдєр vдээс хойш би цємийн эрчим хvчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтын ажиллагааг дэмжих Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын засгийн газартай хамт гарын vсэг зурна. Цємийн эрчим хvч нь цаг уурын єєрчлєлтийн аюулыг багасгах, эрчим хvчний хувилбарыг олон янз болгох,  хэрэглээний эрчим хvчний єсєн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад дэлхий даяар асар их vvрэг гvйцэтгэх юм.
Иргэний зорилгоор цємийн эрчим хvчийг ашиглах хамтын ажиллагаа нь бидний харилцааны зєвхєн нэг чиглэл юм. Монгол Улс нь Метаны хийг зах зээлд ашиглах тvншлэлийн гишvvн орон бєгєєд энэ тvншлэлийг АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг даргалж, метаны хийг тогтоон барьж, цэвэр эрчим хvчний эх vvсвэр болгон ашиглах тєслvvдийг дэмждэг юм. МСС Монголд эрчим хvчний хэмнэлт, салхины эрчим хvчний төслүүд дээр хамтран ажиллаж байна. АНУ-ын ОУХА эрчим хvчний салбарт ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулахад тусалж байна.
Бидний хамтын ажиллагаа засгийн газрын тvвшнээс халин хувь хүмүүсийн түвшинд єргєжиж байна. Энэ намар гэхэд АНУ-д суралцах 1000 Монгол оюутанд оюутны виз олгосон байна. Улсын ба хувийн хэвшлийн аль аль нь энэ солилцоог дэмжиж байна. Жишээлбэл, энэ намар Монголын нэг єсєх ирээдvйтэй оюутан Америкийн компаний тэтгэлгээр Аризонагийн их сургуулийн Уул уурхай, геологи инженерийн ангид суралцаж эхэлсэн байна. Манай оронд очсон бүх Монгол оюутнуудыг бид халуун дотноор хүлээн авахыг хүсдэг юм.
Эдгээр хvчин чармайлт нь АНУ-Монголын эрчим хvчний харилцааны бат бэх суурийг тавьж байгаа бєгєєд энэ харилцааг улам хєгжvvлэх боломжуудыг хэлэлцэнэ гэж би итгэж байна. Хамтран ажилласнаар бид эдийн засгийн єсєлтийг хурдасгаж, дэлхий дахины аюулгvй байдлыг бэхжvvлэн, vр хvvхэд, хойч vедээ илvv эрvvл дэлхийг vлдээх боломжийг бидэнд олгох тогтвортой эрчим хvчний практикийг дэмжиж чадна.  

Дvгнэлт
Эцэст нь энд байгаа бvх оюутанд би нэг vг хэлмээр байна. Эрчим хvчний шинэ ирээдvйг цогцлоон бvтээхээр АНУ чармайн ажиллаж байна, гэхдээ бид бусадтай хамтарснаар л амжилтанд хүрнэ. Тэгэхээр та бvхний оролцоо тэнд хэрэгтэй. Тэрхүү ирээдүйг бүтээх эрэлд бидэнтэй нэгдэхийг би та бvхнээс хvсч байна.
Манай ирээдvйн оюун санааны лидерvvдийн хувьд сурч мэдэхийн тєлєє цагаа зарцуулж, дараа нь тэр мэдлэгтээ тулгуурлан хийж бvтээ. Ирээдvйн эрдэмтэн, инженерvvдийн хувьд илvv сайн бодлогын хувилбарууд бий болгож, тэднийг ойлгоход  бидэнд туслахыг би та бvхнээс хvсмээр байна. Ирээдvйн бизнесийн лидерvvдийн хувьд тогтвортой байдлыг бизнесийнхээ бvрэлдхvvн хэсэг болгохыг би та бvхнээс хvсч байна. Та нар бидний ирээдvйд онцгой vvрэг гvйцэтгэх бєгєєд илvv эрvvл, илvv хєгжин цэцэглэсэн дэлхийг цогцлоох боломжийг шvvрэн авахыг би та бvхэнд уриалж байна. Та бүхний амжилт хойч үедээ болон эх дэлхийдээ үлдээх хамгийн сайхан бэлэг байх болно.

 

 


ЗХШҮГ

 

 

Affiliated schools