link
ШУТИС-ийн Эрдмийн зєвлєлийн хурлын тогтоолоор энэ оны зургадугаар сард Япон улсын Нагояагийн Их сургуулийн ректор, профессор Мичинари Хамагучид ШУТИС-ийн “Хvндэт доктор” цолыг олгохоор болжээ. Тус зєвлєлийнхєн тvvний Монгол Улсын их, дээд сургуулиудын судалгаа шинжилгээний лабораторийн материаллаг баазыг бэхжvvлэх, чадварлаг залуу судлаачдыг бэлтгэхэд оруулсан оюуны болон материаллаг хувь нэмрийг нь vнэлсэн юм. Нагояагийн Их сургуулийн ректор Мичинари Хамагучи, Гадаад харилцааны хэлтсийн дарга профессор Кацүхира Хироши, Музейн геологич Цүкада Казүхиро нар аравдугаар дугаар сарын 1-нд ШУТИС-д айлчлан ирлээ. Энэ vеэр Мичинари Хамагучиг Эрдмийн зєвлєлийн єрєєнд хvлээн авч ректор Б.Дамдинсvрэн эрдмийн цол тэмдэг, дипломыг нь гардууллаа.
2003 онд Нагояагийн Их сургуулийн Музей болон Байгаль Орчны судалгааны салбар ШУТИС-ийн ГГТС-тай хамтран Монгол орны геологи ба байгаль орчны талаар хээрийн судалгааны ажил хийснээр хамтын ажиллагаа эхэлсэн юм. 2006 онд Нагояагийн их сургуулийн Музей нь манай сургуулийн Стратиграфи , Палентологийн төвтэй хамтарсан судалгаа хийх, Байгаль орчин судлалын салбар нь ГГТС-тай эрдэм шинжилгээ, судалгаа хамтын ажиллагаа, 2008 онд оюутан солилцоо, 2009 онд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулан үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.
Энэ хугацаанд манай сургалт, судалгаанд зориулан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Нагояа Их сургуулийн хээрийн судалгааны төв”, чулуулгийн механик болон химийн боловсруулалтын 1.5 тэрбум тєгрєгийн єртєг бvхий лабораторуудыг ШУТИС-д байгуулж хvлээлгэн єгсєн. Тvvнчлэн Мичинари Хамагучид “Хvндэт доктор” цол гардуулан єгєх vеэр оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурлаа.
ЗХШҮГ
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened