link

ШУТИС ДаТС-ийн Хүнс үйлдвэрлэлийн салбараас зохион байгуулсан “Ёс зүйг эрхэмлэгч сургууль” 3 дахь сарын аян
2010-10-13 14:54 Админ

“Ёс зүйг эрхэмлэгч сургууль “ гуравдахь сарын аяны хүрээнд дараах ажлуудыг  2010 оны 09 сарын 1 өдрөөс 10-р сарын 1 ныг хүртэл зохион байгууллаа.

“Их дээд боловсролын ёс зүй” сэдэвт оюутан сурагчдын дунд өгүүлэл бичих уралдаанд ГУУТ-ийн оюутан Ц. Эрдэнэбат, Ц. Нямдаваа нар тэргүүлэн 2-р байр, Хүнсний технологийн профессорын багийн оюутан Б. Ганчулуун 3-р байр тус тус эзэлж, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулав.

Сургуулийн бүх оутнуудын дунд “Зөв харилцаа амжилтын түлхүүр” сэдвээр Австралийн нийгмийн ажилтан Steve Maguire, Австралийн худалдааны салбарын бизнесийн зөвлөх David Show, олон нийтийн эрүүл ахуйч С.Тамир нар УБ хотоос ирж лекц уншиж, чөлөөт ярилцлага явуулахад хүнсний салбарын  оюутнууд идэвхитэй оролцлоо.

“Ёс зүйг эрхэмлэгч сургууль” болох 2 дахь сарын аяны хүрээнд гаргасан ДаТС-ийн УРИАГ хэвшүүлэх үйл ажиллагаа явуулах номинацид тодорхой удирдамж гарган уриа хэвшүүлсэн эсэхийг шалгаж үзлээ. Мөн хичээлийн А, Б байр оюутны байрын үүдэнд “Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе!” уриаг фото хэвлэлээр гаргасан. Уг үйл ажиллагаанд ангиуд идэвхтэй оролцлоо. Энэ номинацид шалгарсан ХҮТИ-1 ангийн хамт олонд өргөмжлөл гардууллаа.

“Тамхины хор холбогдол” сэдвээр тамхинаас яаж гарах арга замын талаар амьд уушигны үзүүлэн бүхий лекц ярианд Улаанбаатар хотын нийгмийн эрүүл мэндийн газрын эрүүл ахуйч С.Баянжаргалыг урьж ярилцлага зохион байгуулсан. Энэ ажилд Уул уурхайн тэнхим, Эрчим хүчний тэнхим, Хүнс үйлдвэрлэлийн салбарын оюутнууд идэвхитэй оролцсон.

Сургууль хамт олны дунд ёс зүйн харилцааны асуудлаар гарах санал, гомдлын хайрцаг хичээлийн  А, Б байранд  2 ширхэгийг  ажиллуулсан бөгөөд долоо хоног бүрийн сүүлийн өдрүүд буюу 09 сарын 10, 17, 24, 10сарын 01 өдрүүдэд тус бүр хайрцагийг нээж үзэхэд санал гомдол ирсэнгүй. Аяны хугацаанд манай салбарын багш, ажилчид оюутнуудад санал хүсэлтийн хайрцаг ажиллаж байгааг тогтмол сануулж  байсан боловч  санал хүсэлт ирээгүй байгаа шалтгаан нь хичээлийн шинэ жил  дөнгөж эхлэж байгаа,  2 сургууль нийлсэнтэй холбоотойгоор оюутнууд  санал хүсэлтийн асуудалд бэлэн биш байна  гэж дүгнэж байна.

Салбаруудын тайлан, сарын аяны хүрээнд зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцсон байдал зэргээр нь шалгаруулахад тус сургуулийн Геологи уул уурхайн тэнхим тэргүүн байрыг эзэлсэн тул өргөмжлөл гардуулж, “Ёс зүйч”   тэргүүний хамт олон шилжин явах туг хадгалуулав.

 


ЗХШҮГ

Affiliated schools