link

МЗЭХ-ийн Техник технологийн салбарын залуу судлаачдын “Хүрэл тогтоот -2010” ЭШБХурал амжилттай болж өндөрлөлөө.
2010-10-19 06:46 Админ


2010 оны 10 сарын 9-ны өдөр БСШУЯ, ШУА, ШУТС, ШУТИС, МЗЭХ (ТИЗСН) хамтран эрдэмтэн судлаачдын дунд явуулдаг Техник технологийн салбарын залуу судлаачдын “Хүрэл тогтоот -2010” эрдэм шинжилгээний бага хурал уламжилал ёсоор амжилттай болж өнгөрлөө.

             Хурлыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ШУТИС-ийн ректор проф. Б.Дамдинсүрэн нар нээж залуу судлаачдад амжилт хүслээ. Мөн хүндэт зочноор уригдан ирсэн Монгол Улсны анхны Ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор П.Очирбат нээлтийн илтгэл тавьж Залуу судлаачдад оюуны үнэтэй сургамж, зөвлөгөө өгч, цаашдын судалгааны ажилд нь урам хайрласан нь залуу судлаачдын талархалыг хүлээсэн үйл явдал болов.

 

 

Хурлын нээлтийн үеэр

 Хуралд ШУА, Улаанбаатар хотын их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачдаас гадна, хөдөө орон нутаг, хувийн хэвшил, ОХУ-ын зэрэг нийт 100 гаруй залуу судлаачид өргөнөөр оролцсон нь энэхүү хурлын цар хүрээ өргөжин тэлж байгаагийн илрэл болж байна.

            Тус ЭШБХуралд  анхан шатнаас шалгарсан нийт 19 илтгэл “Технологи, инноваци”, “Загварчлал, менежмент” гэсэн 2 салбараар хэлэлцэгдсэн ба шүүгчдийн зөвлөлд БСШУЯ, ШУА, ШУТС, ШУТИС, МУИС, ННФ, МЗЭХ-ны эрдэмтэн, судлаачид орлоо.

 

Хурлын дурсгалын зураг

Чиглэл тус бүрээс тэргүүн байр эзэлсэн судлаачид БСШУ-ны сайдын нэрэмжит “Залуу судлаачийн грант” хүртэхээр боллоо.

Тус хурлаас шалгарсан илтгэлүүд:

1. Технологи, инноваци:

Тэргүүн байр

Ж.Баярдулам /МУИС, ХХИС/

 “Түлшний элементэд хэрэглэгдэх нанобүтцэт катализаторын судалгаа”

Дэд байр

Д.Батбаяр /ШУТИС, ҮТДС/

 “Сартуул хонины ноосноос ялгасан ноолуурлаг ширхэгтийн онцлог, туршилт судалгааны үр дүн”

2. Загварчлал, Менежмент

Тэргүүн байр

Г.Цогтжаргал /ШУТИС, МИС/

“Хөдөлгүүрийн  үндсэн үзүүлэлтүүд оруулах хоолойн уртаас хэрхэн хамаарахыг  WAVE программаар симуляци хийж загварчлах”

Дэд байр

М.Баярпүрэв /МУИС, МТС/

“Kalman filter channel estimation for me pulse shaping ofdm systems”

Тусгай байр*

С.Нандинцэцэг  /ШУТИС, УУИС/

“Уул уурхайн үйлдвэрүүдийн менежментийн түвшин тодорхойлох аргачлал”

Affiliated schools