link

PR мэргэжил сурталчилах өдөрлөг болж байна.
2010-11-04 10:05 Админ

Нийгмийн Технологийн Сургууль
ФУТСС-ын  профессорын баг
                    Олон нийттэй харилцах ажил  /PR/-ын 2-р ангийн оюутнууд

  “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ  ӨДӨРЛӨГ”
          

Зорилго:  НТС- ийн  Олон нийттэй харилцах ажил мэргэжлээр суралцаж буй оюутнууд Олон нийттэй харилцах ажил /PR/  мэргэжлийн онцлог, хэрэгцээ болон анги хамт олны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх.



Үйл ажиллагааг хүргэх зорилтот бүлэг:  ШУТИС-ийн Нийт багш оюутнууд, Лицей салбарын сурагчид.



  “МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ  ӨДӨРЛӨГ”  үйл ажиллагааны хөтөлбөр: 
  • “Олон нийттэй харилцах ажил мэргэжил сурталчилах булан” -гаар бид өөрийн мэргэжлийн талаар мэдээлэл хүргэнэ.
  • “Алдаршлыг удирдахуй”  булангаар бид НТС-ийн  профессор  багш нарыг алдаршуулах ажиллагаа явуулах болно.
  • Өнөөдөр та PR-ийн II ангийн хамт олон-той танилцах болно.
  • Нийтийг хамарсан АХА  зохион байгуулна.
  • PR-ийн мэргэжлээр уншиж судлах ном, зохиол сурах бичиг -ийн үзэсгэлэнтэй танилцаарай.
  • МатС, ХБС-ийн лицей  XI ангийн сурагчид -ыг  мэргэжил сурталчлах өдөрлөгт урьж оролцуулна.
  • Пүүс, компаниуд бүтээгдэхүүний сурталчилгаа явуулна. / Мобиком  MostMoney, Хаан кофе/ 
  • Манайд үйл ажиллагаа явуулдаг PR-ийн алба, хэлтэлсүүдийн танилцуулга гаргана.
  • “PR-Миний мэргэжил” Олон нийттэй харилцах ажлын II ангийн оюутнуудын мэргэжлийн онцлогийг харуулсан ЛОГО-ны шалгаруулалт явуулна.
  • Олон нийттэй харилцах ажлын I ангийн оюутнуудын дунд тэмцээн зохион байгуулна.


Та бүхнийг урьж байна.

Хугацаа:  2010.11.03,  9:30-16:00    

   Хаана: ШУТИС II байрны TV заалны урд талбайд


ФУТСС-ын  профессорын баг
Олон нийттэй харилцах ажлын 2-р ангийн оюутнууд


Affiliated schools