link

ШУТИС-ийн E-Нээлттэй сургууль, номын сангийн үйлчилгээ үзүүлэх журам (төсөл)
2010-11-05 13:28 Админ

     ШУТИС-ийн E-Нээлттэй сургууль, Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн хурлын танхим, уулзалтын танхимуудыг төлбөртэйгээр ашиглуулах тухай Ректорын тушаал гарахтай холбогдуулан үйлчилгээний журмыг танилцуулж байна. Та бүхэн  E-Нээлттэй сургууль, номын сангийн үйлчилгээ үзүүлэх журамтай танилцаж, өөрийн санал бодлоо доорх майл хаягаар явуулана уу.
Санал авах хаяг: moi@must.edu.mn, library@must.edu.mn

Doc. Хэлбэрээр татаж авах

төсөл
Ректорын 2010 оны .. тоот тушаалын 1-р хавсралт


ШУТИС-ийн E-Нээлттэй сургууль,
номын сангийн үйлчилгээ үзүүлэх журам


Нэг. Нийтлэг үндэслэл


1.    Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан 357/406 дугаар тушаал, ШУТИС-ийн  дүрэм, ШУТИС-ийн электрон сургалтын хөтөлбөр, ШУТИС-д зайн сургалт явуулахад баримтлах нийтлэг журам, Шинжлэх ухаан технологийн төв номын сан/ШУТТНС/-гийн дүрмийн 8-р зүйлийг тус тус үндэслэн Е-Нээлттэй сургууль, номын сангийн  үйлчилгээ үзүүлэх, түүнийг захиран зарцуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөгө болгоно.
2.    Журмын зорилго нь ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль, номын сангийн үйлчилгээ, хурлын танхимын ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
3.    Гадаад, дотоодын төрийн ба төрийн бус байгууллага, хувь хүмүүс Е-Нээлттэй сургууль, ШУТТНС болон бүрэлдэхүүн сургуулиудын номын сангаар үйлчилгээ авахдаа энэхүү журмын холбогдох заалтыг мөрдөнө.
4.    Үйлчилгээний нэр төрөл, үнэлгээг Эдийн засаг,нийгмийн хөгжлийн проректор, Сургалтын проректор нар зөвшилцөн Ректорын тушаалаар батална.

Хоёр. Үйлчилгээний төрөл

1.    ШУТТНС, E-Нээлттэй сургууль дараах хүчин чадал, тоноглол, зориулалт бүхий хурал, семинарын өрөө, танхимд холбогдох үйлчилгээг үзүүлнэ.

2.    ШУТТНС болон бүрэлдэхүүн сургуулиудын номын сан дор дурдсан үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
2.1. Хувилан олшруулах үйлчилгээ
Номын сангийн уншлагын танхимуудад ном хэвлэлийг өнгөт ба хараар, өнгөний ялгарал тод, чанарын өндөр түвшинд хувилан олшруулах үйлчилгээ.
2.2. Ном сэлбэн засах, олшруулах, хэвлэх үйлчилгээ
Ном сэлбэн засах мини тоног төхөөрөмж ашиглан, ховордож хуучирсан ном хэвлэлийг дахин хэвлэх, олшруулах үйлчилгээ.  
2.3. Сканердаж, хэвлэх үйлчилгээ
Урилга, танилцуулга зэргийг чанарын өндөр түвшинд хийнэ.
2.4. Эрдэм шинжилгээний уншлагын танхимд гадаад, дотоодын эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээлийг цаасан ба Е-хэлбэрээр хүргэх үйлчилгээ.
2.5. Уншлагын болон тогтмол хэвлэлийн уншлагын танхимуудаар гадны уншигчдад ном, сэтгүүлээр үйлчилэх үйлчилгээ.
2.6. Е-хэлбэрээр сонин, сэтгүүл унших
ШУТИС-ийн уншигчдад төлбөргүй, гадны уншигчдад төлбөртэй байна.

Гурав. Үйлчилгээ үзүүлэх

1.    Хурал, семинарын өрөө, танхимын үйлчилгээг батлагдсан үнэ тарифын дагуу захиалга авч явуулна.
2.    Захиалгыг Е-Нээлттэй сургуулийн сургалт, заах арга зүйн мэргэжилтэн, ШУТТНС-ийн ахлах номын санч нар хариуцаж захиалгын хуудсаар дамжуулан  авна.
3.    Захиалгын дагуу төлбөрийн нэхэмжлэлийг захиргааны санхүү өгөх ба төлбөрийг захиргааны дансанд бэлэн бусаар, кассанд бэлнээр хийнэ.
4.    Номын сангийн үйлчилгээг холбогдох номын санч явуулж, орлогыг тухайн өдөрт нь төв касст тушаана.
5.    Үйлчилгээний явц, хэрэгжилтэд ШУТТНС-ийн захирал, Е-Нээлттэй сургуулийн дэд захирал, орлого, зардлын гүйцэтгэлд СЭЗГ хяналт тавьж ажиллана.

Doc. Хэлбэрээр татаж авах

 

 

 

 

 

 

Е-Нээлттэй сургууль, Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан

Affiliated schools