link

“Солонгос хэл заах аргазүйн асуудал” сэдэвт онол-практикийн бага хурал болов
2010-11-16 10:31 Админ

ШУТИС-ийн ХБС-ийн солонгос судлалын профессорын багаас зохион байгуулсан “Солонгос хэл заах аргазүйн асуудал” сэдэвт онол-практикийн бага хурал 2010 оны 11сарын 11-нд ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн хурлын танхимд боллоо.
Хуралд дотоод, гадаадын солонгос хэлний олон багш илтгэл тавьж хэлэлцүүлэв. ШУТИС, МУИС, УБ дээд сургууль, ХИС, Их засаг Их сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Монгол солонгосын техникийн коллеж зэрэг дотоодын их дээд сургууль болон БНСУ, БНХАУ, Энэтхэг, ОХУ-ын их сургуулийн багш нарын нийт 24 илтгэлийг хэлэлцлээ.
Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Т.Батбаяр нар урилгаар оролцлоо. Хурал зохион байгуулалт сайтай, үр дүнтэй болсныг хуралд оролцогсод цохон тэмдэглэж байлаа.

 


ЗХШҮГ

Affiliated schools