link

“Профессор Я.Гомбосүрэнгийн эрдэм шинжилгээний уншлага-2011”
2010-12-03 05:06 Админ

“Профессор Я.Гомбосүрэнгийн эрдэм шинжилгээний уншлага-2011” Уул уурхайн инженерийн сургуулийн докторант, магистрантуудын 7 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. Бага хуралд ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, геодези газрын харилцааны талаар салбар бүрээс шалгарсан олон сонирхолтой шинэлэг, өгөөж арвин илтгэл хэлэлцэгдэж дараах байр эзлэв. Үүнд:
Докторантуудын илтгэл
    
II байр    Б.Батбаяр. “Зутангийн тээврийн ашигтай нөхцлийг түүний реологийн төрхөөр оновчлох”
III байр    Н.Бэх-Очир. “Төмрийн хүдрийг нүүрсээр ангижруулах процессийн технологийн горим”

Магистрантуудын илтгэл
    
I байр    Я.Доржсүрэн. “Уурхайн экскаваторын цахилгаан хөтлүүрийн бүтцийг өөрчлөх судалгаа”
II байр    Ж.Батзориг. “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн нөхцөлд өндөр чанарын ФФ-97А маркийн баяжмал үйлдвэрлэх судалгаа”
III байр    Т.Амарсайхан. “Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн судалгаа”

Уул Уурхайн Инженерийн Сургуулиас улирал бүр зохиодог энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь жилээс жилд хүрээгээ тэлж, залуу судлаачдын эрлийг хурцалж идэвхийг өрнүүлсэн томоохон хурал болж байна.

 


ЗХШҮГ

Affiliated schools