link

ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн
2009-01-07 22:29 Админ

Б.Дамдинсурэн: ШУТИС сонгодог их сургууль болно гэж алсын хараагаа тодорхойлсон

        Монголын толгой их сургуулиудын нэг ШУТИС ирэх онд 50 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Бүрэлдэхүүндээ 17 сургууль багтаасан 20 мянган "хүүхэдтэй" энэ айлын ерхийн тэргүүн нь доктор, профессор Баяндүүрэнгийн Дамдинсүрэн. Тэрбээр тус сургуулийн ректороор томилогдохоосоо өмнө Холбоо мэдээллийн сургуулийг нь тэргүүлж байсан. Түүнтэй уулзаж, сургуулийнх нь хэтийн төлөв болон Монголд дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйл явц дэлхийн түвшинд хүрэхэд хэр ойрхон байгаа талаар яриа өрнүүлсэн юм.

 

 

-Шинэ зууныг даяаршлын гэж тодотгодог. Тэр утгаараа дээд боловсрол ч даяаршиж, шинэ төрхөөр хөгжих тухай эрдэмтэд ярьдаг болсон. Дэлхийд танигдсан, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний сургууль болох ирээдүй хэр ойрхон байгаа вэ?
-XXI зуунд их сургууль зөвхөн сургалтын байгууллага байх бус судалгааны чиглэл рүү түлхүү хөгжих дэлхийн их сургуулиудын глобал хандлагыг эрдэмтэд тодорхойлсон.
Глобал хандлага гэдэгг массыг хамарсан шинжтэй болж, ялгаа үүсч, терел нь олширч, зах зээлжих телев рүү шилжихээс гадна олон улсын шинж терхтэй болох гэсэн дервен зүйлийг ярьж байгаа. Манай хувьд дэлхийн их сургуулиудын жишигт хүрэх зорилго тавьж сургууль хегжүүлэх мастер телевлегеендее тэр зорилгыг тусгасан. Эрдэм шинжилгээ сургалтын томоохон тев болно, нээлттэй буюу сонгодог их сургууль болно хэмээн алсын хараагаа тодорхойлсон. Түүндээ хүрэхийн телее ажиллаж байна. Нэгэнтээ дэлхийн их сургуулиудын хегжлийн хандлага гараад ирсэн учраас энэ дагуу манай сургууль хегжих ёстой. Тиймээс эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимтэй хегжүүлэхэд анхаарч байна. Монгол Улсын боловсролыг 2015 он хүртэл хегжүүлэх мастер телевлегее, Шинжлэх ухаан технологийг 2020 он хүртэл хегжүүлэх мастер телевлегее гэж батлагдсан. Боловсролын мастер телевлегеенд инженер технологийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг дэмжинэ гэдэг зорилт тавигдсан нь манай сургуулийн үндсэн мэргэжилтэн бэлтгэдэг чиглэлтэй тохирч байгаа юм. Негеетэйгүүр Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хегжүүлэх үндэсний инновацийн тогтолцоог хегжүүлэх хетелберийг сургууль хегжүүлэх мастер телевлегеетэйгее уялдуулан хэрэгжүүлэхээр багагүй ажил хийж эхэлсэн. Ер нь глобал шинэ загварт ойртох зорилгыг бид тавьж байгаа юм.
-Сүүлийн үед дэлхийн хэмжээний их, дээд сургуулиуд корпорацижуулах бодлогын талаар нэлээдгүй ярьдаг болсон гэсэн. Энэ манай херсен дээр буухад хэр тохиромжтой бодлого бол. Инженерүүд бэлтгэдэг учраас танайд хамгийн сайн таармаар санагдаад байх юм?
-Энэ нь том корпорациуд еерийн бүрэлдэхүүнд дээд боловсрол олгох их сургуулийг байгуулж, мэргэжилтэн бэлтгэх үйл явцыг хэлж байгаа юм. Энэ бол санхүүжилтийн нэг хэлбэр. Австрали, Малайз, Япон, Сингапур зэрэг орнууд энэ тал дээр маш сайн ажилладаг. Манай хувьд терийн мэдлийнх учраас корпорацижуулагдсан их сургууль байх аргагүй л дээ. Гадаадын их сургуулиуд ямар байгууллагуудтай хамтарч яаж ажиллаж байгааг бид тун анхааралтай судалж, боломжтой хэлбэрийг нь нутагшуулах замаар авч хегжих ёстой. Жишээ нь, Шанхайн Фуданы их сургууль нэг компанитай хамтраад олон давхар байшин барьчихсан тэндээ хоёулаа үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Энэ бол манайд байж болох л хэлбэр. Негеетэйгүүр санхүүгийн чадавхиа дээшлүүлэхийн тулд гадаадын их сургуулиуд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нэгжтэй байдаг.

-Манайд ч гэсэн тийм нэгж байж болно биз дээ?
-Манай терийн их сургуулиуд дотор тийм зүйл байдаггүй. Хамгийн сүүлд баталсан Боловсролын хуульд тэр тухай хуульчилна гэж байсан ч ороогүй. Уг нь их сургуулиуд тодорхой хэмжээний бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нэгжтэй тэр нь сургуулийн санхүүгийн чадавхийг дээшлүүлэх боломжтой байх ёстой. Ойрын ирээдүйд энэ боломж нээгдэнэ гэж найдаж байгаа.
-Та шинэ зууны дээд боловсролын нэг хандлага нь олон улсын шинж чанартай болох гэж ярьсан. Үүний нэг шалгуур нь гадаадаас хэр олон оюутан сургадгаар тодорхойлогдож болох байх. Ер нь танай сургуульд гадаадын хичнээн оюутан сурдаг юм бэ?
-Нийт оюутны тоотой харьцуулбал харьцангүй бага тоо гарна л даа. Гэхдээ энэ тоог нэмэх зорилгоор бид дервен чиглэлээр гадаадын их сургуультай хамтарсан хетелбер хэрэгжүүлэхээс эхэлье гэж телевлеж байгаа. Бэлтгэл ажил нэлээд шаардана. Гадаадаас оюутан авахад юуны түрүүнд багшлах боловсон хүчнээ чадваржуулах хэрэгтэй. Англи хэл дээр сургалт явуулдаг, хичээлээ заадаг, сургалтын хетелбер телевлегее бүрэн бүтнээрээ англи хэл дээр явах боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ зорилго маань хэрэгжээд ирэхлээр англи хэл дээр хичээл заадаг багш нар, профессорын багуудын мэргэжлийн тоо нэмэгдэнэ гэж найдаж байгаа. Тэр үед гадаадын оюутнууд ирж сурах боломжтой болно. Негеетэйгүүр мэдээжийн хэрэг чанартай байж тэр хүмүүсийн сонирхлыг татна. Мен еер татах ямар боломж байгааг харгалзах ёстой. Тэгж байж гадаад оюутныхаа тоог нэмнэ. Богино хугацааны оюутан солилцооны сургалтууд манайх дээр нэлээн олон жилийн емнеес амжилттай явагдаж байгаа. Тухайлбал, БНСУ, Японоос жилдээ хэдэн арван оюутан ирээд, манайхаас бас тийм тооны оюутан явж богино хугацааны сургалтад хамрагддаг. Америкийн их сургуультай геологи хайгуулын чиглэлээр оюутан солилцож дадлага хийлгэх үйл ажиллагаа хэд хэдэн удаа явуулсан.
-Урт богино хугацааны сургалтад багш нарыг хамруулах боломж хэр байдаг вэ?
-Сургуулийн гол хедлех хүч нь багш. Маш сайн багштай байх ёстой. Тэгж байж сургууль хегжих боломжтой. Тиймээс бид багш нараа хегжүүлэх хетелбер боловсруулсан. Манай багш нар гадаадад их явдаг. Магистр, докторын сургалт, богино хугацааны солилцоо, мэргэжил дээшлүүулэх, судалгааны ажил хийх зэргээр багш нараа явуулдаг. Хамгийн сүүлд гэхэд енгерсен есдүгээр сард манай 11 залуу багш БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр докторантурт явлаа. Дараа нь зургаан багш Солонгосын Сонгүг их сургуулийн тэтгэлгээр магистр, докторын сургалтад явсан. Бас 15 оюутан явуулсны 10-аад нь Солонгосын их сургуулиудад тэтгэлгээр буюу бүх зардлыг цаад тал нь даагаад сургаж байна. Оюутнуудад 800 мянга, багш нарт 900 мянган вонын тэтгэлэг сард егдег юм билээ. Ийм байдлаар багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлыг шийддэг. Түүнээс гадна залуу багш нарын хэд хэдэн бүлэг зохион байгуулж англи хэлний богино хугацааны сургалтад Малайз руу явуулсан. Зевхен енгерч байгаа 2008 онд гэхэд нийт дээ 146 багш урт богино хугацаагаар гадаадад сургалтад явсан гэсэн тоо гарсан.
-Нийт хэчнээн багштай юм бэ, танайх?
-Манайх 900-гаад багштай. Оюуны ендер чадавхи тевлерсен байгууллага гэх юм бол манай ШУТИС-ийг хэлнэ дээ. Багш нарын маань ЗО гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой. Зев зохион байгуулж чадах юм бол ихээхэн неец байгаа биз.
-Сүүлийн үед манайд хувийн дээд сургуулиуд олширч, терийн их сургуулиуд ч эрэлттэй гэсэн мэргэжлийн ангиудыг нээж байгаа. Ер нь тэдэн жилийн дараа манайд тийм мэргэжлийн боловсон хүчин течнеен тоогоор шаардлагатай болно гэсэн хеделмерийн зах зээлийн судалгаа байдаг уу?
-Монгол Улсын боловсролыг 2015 он хүртэл хегжүүлэх мастер телевлегее боловсруулахад судалгааг маш сайн хийсэн. Тэр судалгааны үндсэн дээр л ийм ийм чиглэлээр тийм тийм мэргэжлүүдээр оюутан сургах асуудлыг дэмжинэ гэж гарсан юм билээ.
-Чухам ямар мэргэжлийг онцолсон байдаг вэ?
-Үндсэндээ инженер технологийн чиглэлийг тодотгож егсен. Сүүлийн жилүүдийн практик, ойрын ирээдүйн хандлагаар геологи, уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн маш их шаардлагатай. Одоо яригдаад байгаа Оюутолгой, Тавантолгой зэрэг олон ордыг ашиглаад ирэх үед мэдээжийн хэрэг уул уурхайн мэргэжилтэн олноор шаардлагатай болно. Энэ бол тав гурван жилийн ажил биш хэдэн арван жилийн ажил байж таарна. ШУТИС-д элсэгчдийн сонирхлыг аваад үзсэн ч уул уурхай тэргүүлж, удаад нь барилга архитектурын чиглэлээр сурах хүсэлтэй хүүхдүүд олон байгаа. Түүнээс гадна тэргүүлэх технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудал зайлшгүй шаардлагатай. Мэдээлэл холбооны технологи, биотехнологи, дэвшилтэт технологи, нанотехнологи буюу XXI зууны технологиор үндэсний мэргэжилтэн бэлтгэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Нанотехнологид дэлхий нийтээр маш их херенге зарцуулж байгаа. Герман улс шаталсан олон хетелберийг хэрэгжүүлж, их хэмжээний херенге зарцуулдаг. Нанотехнологиор ажилладаг компанийнхаа тоогоор Герман Америкаас давдаг гэсэн мэдээлэл байдаг.
-Германд нанотехнологиор монгол бүсгүй амжилттай ажиллаж, бүтээл нь үйлдвэрлэлд нэвтэрч их ашигтай ажиллаж байгаа.
-Мядагмаа гэж манай сургуулийн залуу судлаач шүү дээ. Одоо Германд ажиллаж байгаа. Ирэх гэхээр ноу хаугаа тодорхой хугацаагаар хамгаалах зорилгоор германчууд түүнийг теслийнхее үр дүнг компаниуд дээр нэвтрүүл гээд явуулдаггүй юм билээ. Азийн орнуудаас нанотехнологид Япон, Солонгос, Хятад зэрэг орон нэлээдгүй хөрөнгө хаяж анхаарал тавьж байгаа. Манай улсын хувьд ч гэсэн 2008 онд нэг тэрбум гаруй тегрегийн херенге зарцуулсан. Нанотехнологийн олон тесел эхэлсэн байгаа. Тэдгээрийн дервийг нь манай ШУТИС хэрэгжүүлж байна. Нэхмэлийн хүрээлэн дээр инновацийн шинэ тев байгуулсан. Саяхан хоёр хоногийн емне нано технологийн шинэ лаборторийн нээлтийг хийлээ. МУИС бас нанотехнологийн олон тесел дээр ажиллаж байгаа.
-Монголын толгой сургуулийг удирдаж байгаагийн хувьд манай дээд боловсролын систем хэр эрүүл байна гэж үздэг талаар тань асуухгүй енгерч болмооргүй санагдлаа.
-Ер нь енеегийн нехцелд эрүүл байна гэж хэлж чадахгүй нь. Эмчлэх шаардлагатай. Өнеедер манай дээд боловсролын системд учир дутагдал их байна. Олон сургууль бий болсон ч томоохон гээд тоолоход 10 дотор багтах цеехен терийн сургууль л байна. Жижигхэн сургууль маш олон болсон. Саяхны нэг сониноос 15 оюутантай дээд сургууль байна гэж уншсан. Ийм сургууль олон болохоор сургалтын чанар муудаж байгаа юм. Өөреер хэлбэл, тегсеед гарч байгаа мэргэжилтний чанар зах зээлийн шаардлагыг хангадаггүй. Ингэхээр дээд боловсролын нэр хүнд унаж байгаа юм. Тиймээс энэ системийг цэгцлээд чанарыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Тегсегчдийнх нь чанар еерийн орны зах зээлийг шаардлагыг хангахаас гадна гадаадад гологдохооргүй байх ёстой. Хервех чадвартаи байх хэрэгтэй. Монголдоо л ажиллана гэх зорилгоор биш дэлхийн аль ч улсад мэргэжлээрээ ажиллах чадвартай хүнийг гаргах хэрэгтэй байна.
-Тийм боломж бол бий юу?
-Бэрхшээл бий л дээ. Терийн сургуулиудын хувьд санхүүгийн бэрхшээл байгаа юм. Санхүүугийн чадавхиа гайгүй байлгахын тулд олон оюутан авдаг юм. Нэг багшид ноогдох оюутны тоо хэт ихсэхээр сургалтын чанар сайн байж чадахгүй. Тэгэхээр оюутныхаа тоог цеерүүлээд чанараа сайжруулах зарчим баримтлах шаардлагатай. Бололцоотой бол гадаадын сургуулиудын жишгээр сургалтынхаа телберийг тогтоох ёстой юм. Манай хувьд бусад их, дээд сургуулиудаас хамгийн их зардалтай нь. Инженер техникийн ажилтан бэлтгэхэд шаардлагатай сургалтын материаллаг бааз, лабораториуд нь орчин үеийн түвшинд хүрсэн байх ёстой. Онолоо заалгаад, практик дадлагаа хийдэг, онолоор үзсэнээ практик дээр туршдаг, баталгаажуулах боломжтой байхыг шаарддаг. Гэтэл бид энэ тал дээр дэлхйин том сургуулиудын хаа ч хүрэхгүй байна.
-Терөөс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?
-Тер 2008 оноос эхлээд дулаан, цахилгаан, ус гээд тогтмол зардлыг егдег болсон. ШУТИС-ийн хувьд тогтмол зардалдаа жилд тесвеес 750-760 сая төгрөг авдаг. Ирэх оноос гурван терлийн херенге оруулалт хийнэ гэсэн. Тогтмол зардал дээр херенге оруулалт, нийгмийн халамж гэдэгт тодорхой менге егехеер болсон юм билээ. Нийгмийн халамж гэдэг нь тэтгэвэрт гарч байгаа хүмүүст 12 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгох зэрэгт зориулах менге.

-Саяхан 2009 оны улсын тесвийг баталсан. Энд танай сургуультай холбоотой томоохон херенге оруулалт туссан уу?
-Манай сургууль номын сан барьж байгаа. Дэлхийн их сургуулиудыг зэрэглэдэг үнэлгээний нэг нь номын сан. Нэг зүйлээр ч бол дэлхийн их сургуулиудын жишигт хүрэх зорилго тавьсан маань энэ. Номын сангийн барилгын ажил 70-80 хувьтай явагдаж байна. Харамсалтай нь ирэх оны тесевт дуусгах херенге туссангүй. Бид еерсдийнхее херенге оруулалтаар эхэлчихсэн, Сангийн яаманд дуусаж байгаа гэсэн мэдээлэл очоогүйгээс шалтгаалсан болов уу. Бид тесевт тусгуулах хүсэлт тавьсан ч шинээр эхэлж байгаа барилга гэж ойлгоод анхааралгүй енгерсен байна билээ. УИХ-ын Байнгын хороодын дарга нар, гишүүдтэй уулзсан. Одоо ганц боломж тесвийн тодотголд оруулах. Энэ талаар холбогдох хүмүүст хүсэлт тавиад явж байна. Улсын херенге менгений боломж ямар байхаас хамаарах болоод байна л даа. Зэс, алтны үнээс хамааралтай сан хемрегтэй учраас.

Б.Дамдинсурэн ректорыг Японы Сокогийн их сургууль хүндэт доктороороо ергемжлехдее олон улсад мэдээллийн технологийг хегжүүлэхэд болон ендер мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь немрийг үнэлж байна хэмээн тодорхойлжээ. Дэлхийн 90 сая хүнийг нэгтгэсэн Соко нийгэмлэгийн бүлд багтдаг их сургуулийн хүндэт доктороор Монголоос анх удаа ергемжлегдсен нь намайг гэхээсээ манай сургуулийг үнэлж буй том тодорхойлолт хэмээн Дамдинсүрэн ректор даруухан загнаж байсан. Ер нь тэрбээр хийж хэрэгжүүлсэн ажлаа миний гэж емчлех зангүй бидний, манайхны гэж ярих дуртай нэгэн юм гэж санагдсан.


                        “Улаанбаатарын сонин”, 2008-12-29, №27, /1.1-нүүр, үргэлжлэл 1.4-р нүүр/, Г.Ундрам.
                                                          Төвлөрсөн номын сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал

 

Affiliated schools