link

КТМС дахин аваргаар шалгарлаа
2011-03-17 13:20 Админ

ШУТИС-ийн багш, ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулдаг спортын тэмцээн гуравдугаар сарын 5-13-нд амжилттай болж өндөрлөлөө. ШУТИС-ийн багш нарын зөвлөлийн нэрэмжит болгон зохион байгуулдаг тус тэмцээнд оролцогчдын ур чадвар, чансаа жил ирэх тусам сайжирч байгааг тэмцээний шүүгчид онцолж байв. Тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 17 сургуулийн баг тамирчид оролцлоо. Спортын дөрвөн төрөлтөт тэмцээн өрсөлдөөнтэй болж, багийн нэгдсэн дүнгээр Б.Дорж дасгалжуулагчтай КТМС-ийн баг тамирчид тэргүүн байрыг эзэлсэн бол Б.Баатардорж дасгалжуулагчтай МИС-ийн баг удааллаа. Гуравдугаар байрт МС-ийн баг тамирчид шалгарлаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат, ЗХШҮГ-ын дарга Ю.Болдбаатар, Багш нарын зөвлөлийн тэргүүн Н.Цэвгээ, КТМС-ийн захирал Г.Батхүрэл нар оролцож тамирчдад медалийг нь зүүж өглөө.

 

 

ШУТИС-ын багш ажилчдын 2011 оны аварга шалгаруулах 4 төрөлт тэмцээний дүн

Шатар багийн дүнгээр :

1-р байр Математикийн сургууль 

2-р байр ЭХИС

3-р байр Дарханы Технологиийн Сургууль

4-р байр МИС

Хувийн дүнгээр:   Эмэгтэй

1-р байр Уранцэцэг Дархан ТС

2-р байр Г.Эрдэнэчимэг Сүхбаатар ТС

3-р байр С.Өнөржаргал Математикийн сургууль  

Эрэгтэй

1-р байр Ө.Цэрэн

2-р байр  З.Баатар

3-р байр Д.Батхуяг

 

Ширээний теннис багийн дүнгээр :    

1-р байр КТМС

2-р байр Дарханы ТИС

3-р байр МХТС

 

 

 

 

 

 

Волейболын  эмэгтэй багуудаас:

1-р байр КТМС 

2-р байр БИАС

3-р байр МИС 

Эрэгтэй багуудаас:

1-р байр КТМС

2-р байр МИС

3-р байр БИАС

Шилдэг  эрэгтэй тоглогчоор МИС Ц.Баярсайхан,

Шилдэг эмэгтэй тоглогчоор КТМС-ийн Б. Энхтуяа

 

Сагсанбөмбөгийн  эмэгтэй багуудаас:

1-р байр    МС

2-р байр    КТМС

3-р байр     МИС

Эрэгтэй багуудаас:

1-р байр        МИС

2-р байр        КТМС

3-р байр        УУИС

Шилдэг эрэгтэй тоглогчоор КТМС-ийн Д.Ганбаатар,

Шилдэг эмэгтэй тоглогчоор МС-ийн Ц.Сарантуяа

Багын нэгдсэн  дүнгээр                        

  25  оноогоор КМТС-ийн баг, тамирчид 1-р байр

19  оноогоор МИС-ийн баг, тамирчид  2-р байр

16  оноогоор МС-ийн баг, тамирчид 3-р байр тус тус эзэллээ.

 


ЗХШҮГ

 

Affiliated schools