link
ШУТИС-н ЭХИС-н багш Доктор (PhD), Дэд профессор Т.Уранчимэг олон улсын эмэгтэй эрдэмтэдэд олгодог Schlumberger сангийн Faculty for the Future нийгэмлэгийн 2011 оны шалгаруулалтанд тэнцэж 36000$-н тэтгэлэг хүртэхээр болов.
Schlumberger сан нь 2004 оноос эхлэн хөгжиж буй орны физик болон инженерийн чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэй эрдэмтэдийг өөрсдийн мэргэжлийн дагуу хийх судалгааны ажлыг нь дэмжин энэхүү тэтгэлгийг олгож эхэлсэн ажээ. Одоогоор 54 орны 194-н эрдэмтэд энэ тэтгэлэгийг хүртээд байгаагийн 53-н хүнд энэ жил шинээр тэтгэлэг олгожээ. Тэтгэлэгт 1581 хүсэлт бүртгүүлснээс 631-н тодорхойлолтоос сонголт хийгдсэн бөгөөд 5-н үе шаттай шалгаруулдаг энэ тэтгэлэгт Монголоосоо анх удаа манай сургуулийн багш сонгогдов.
Т.Уранчимэг нь 1992 онд ОХУ-н Новосибириск хотын ТИС-г дүүргэж, 1997 онд МУТИС-д магистрын зэрэг хамгаалсан, 1998-2001 онд ШУТИС-н Зорилтот аспирантурт суралцаж төгсөөд 2002-2003 онд ОХУ-н Новосибириск хотын ТИС-д эргэж очиж эрдмийн ажлаа дүүргэн Техникийн ухааны докторын зэргийг (PhD) хамгаалсан. Хүн машины систем, хиймэл оюун, зайн болоод цахим сургалт чиглэлээр судалгааны ажил хийдэг.
2010 оноос эхлэн виртуаль лабораторийг үүсгэж сургалтанд ашиглах чиглэлээр судалгааны ажлаа үргэжлүүлж байгаа бөгөөд ХБНГУ-н Хемниц хотын Технологийн Их Сургуультай хамтран виртуаль лабораторийн хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тэрээр сургалтанд мэдээллийн технологийг өргөнөөр ашиглах тэр тусмаа танхимын сургалттай цахим сургалтыг хослуулан ашиглах, мөн бодитоор байгуулахад бэрхшээлтэй лабораториудыг виртуаль хэлбэрээр байгуулан сургалтанд ашиглах, гадаадын их дээд сургуулиудтай хамтран виртуаль лабораторийг байгуулан сургалтанд нэвтрүүлэх үндсэн зорилготой ажиллаж байна.
Schlumberger Limited гэсэн холбоосоор орж Schlumberger компаний тухай нэмэлт мэдээллийг авч болно.
www.facultyforthefuture.net гэсэн холбоосоор орж Faculty for the future нийгэмлэгийг тухай нэмэлт мэдээллийг авч болно.
ЭХИС
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened