link

Инженерийн мэргэжлийн математик сургалтын агуулгыг боловсронгуй болгох зарим асуудал
2011-04-23 06:00 Админ

Математикийн сургуулийн математикийн салбараас “Инженерийн мэргэжлийн математик сургалтын агуулгыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт семинар зохион байгууллаа. Семинарт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирал, дэд захирал, профессор, багш, оюутны төлөөлөл оролцов. Инженерийн математик сургалтын чанарыг дээшлүүлж төгөлдөржүүлэхийн тулд орчин үеийн хүчин зүйлүүдийг нягтлан боловсруулсан математик хичээлийн стандартыг шинэчлэн боловсруулж уг стандартад нийцсэн хичээлийн хөтөлбөрийг хангахад онол ба хэрэглээг нягт уялдуулан, сургалтандаа тухайн мэргэжлийн бодлогуудыг дэвшүүлэн сүүлийн үеийн математик програм хангамжуудыг ашиглан боловсруулах чадварыг эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралд оролцогчдийн зүгээс гаргалаа.

Affiliated schools