link

“Эврика-2011” багш оюутны, эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС-ийн багш, оюутнууд шилдгүүдээр шалгарлаа
2011-04-23 12:53 Админ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2011” багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал энэ жил 18 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 18-19-ны хооронд зохион байгуулагдлаа.
Энэхүү бага хурал нь их дээд сургуулийн багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах  эрхэм зорилготой бөгөөд өөрийн сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хурлаас шалгарсан шилдэг багш, оюутнууд оролцдог юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнээр Шинжлэх ухааны академи  болон MCS холдинг ХХК-иас  хамтран ажиллаж ерөнхий шүүгч болон салбар бүрийн шүүгчдийг бүрдүүлэн ажилласан байна.
Энэ жилийн хувьд улсын болон хувийн  16 их дээд сургуулийн 110 гаруй залуу багш,оюутнууд оролцож шилдгүүдээ тодруулжээ.

Түүх, нийгмийн салбар хуралдаан
Тэргүүн байр
-Үндэсний түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Баярсайхан “Буган хөшөөний нүүр”
ШУТИС-ийн нийгмийн технологийн сургуулийн оюутан Г.Энхбаяр “3 D sociol  work”
Тусгай байр
-МУИС-Улаанбаатар сургуулийн багш Т.Идэрхангай “Ёдор хэмээх үгийн учир, зан үйлийн тухайд”
МУИС-ийн оюутан Н.Эрдэнэбаяр “Хавчаахай нумны үүсэл”

Байгалийн салбар хуралдааан
Тэргүүн байр
-МУИС-ийн УБС-ийн магистрант ШУА-ийн Хими Технологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний залуу ажилтан З.Очирбат “Нүүрсний үнсэнд суурилсан геополиметр материал гаргаж авах судалгаа”
-ШУТИС-ийн Барилга Инженер Архитектурын Сургуулийн оюутан  Б.Булган “Ногоон дээвэр”
Тусгай байр
-ШУТИС-ийн Материал Технологийн Сургуулийн оюутан Д.Хатанбаатар “Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хоёр байшинд эко парк байгуулах төсөл”
-ШУТИС-ийн Барилга Инженер Архитектурын Сургуулийн оюутан Э.Батчимэг ахлагчтай “Мөсөн гэр” төслийн багийнхан

Мэдээлэл, техник технологийн салбар хуралдаан
Тэргүүн байр
-МУИС-УБС-ийн багш Б.Отгонсувд “Битүү орчин дахь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хэмжилтийн систем”
-ШУТИС-ийн МХТС-ийн оюутан З.Наранчимэг “Коллаген уургийг хүнсэнд ашиглах технологийн судалгаа”
Тусгай байр
 -ШУТИС-ийн Механик инжежерийн сургуулийн багш С.Манас “Байгаль орчны хамгаалалтанд зориулагдсан нисгэгчгүй нисэх аппарат”
-ШУТИС-ийн МХТС-ийн оюутан П.Үүрцайх, Г.Санчир, Э.Хорлоо “Нийтийн тээврийн хэрэгсэлд электрон бүртгэл, мэдээллийн системийг хэрэгжүүлэх боломж”

Геологи, уул уурхайн салбар хуралдаан
Тэргүүн байр
-ШУТИС-УУИС-ийн оюутан Б.Анхзаяа, О.Энхсонор “Баяжуулах үйлдвэрийн хаягдлаас төмөр ялгах боломжийн судалгаа”
Тусгай байр
-ШУТИС-ийн багш М.Базаррагчаа “Нарийн сухайтын ордын нүүрсний баяжигдах чанарын судалгаа”
-ШУТИС-ийн УУИС-ийн оюутан Л.Базарзагд “Сансрын синтетик апертурт радар интерферометрийн аргаар өндрийн тоон загвар байгуулах тухай” сэдэвт илтгэлээр тус тус шалгарчээ.


ЗХШҮГ

Affiliated schools