link
ШУТИС-ийн Хүнсний инженер Биотехнологийн сургуулийн Хүнс, хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийн баг, Хоол үйлдвэрлэл шим судлалын баг, Монголын хоолзүйч технологичдийн холбоо хамтран “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний инновацийн асуудал” сэдвээр онол практикийн бага хурлыг 2011 оны 4-р сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг Макс группын Берлинбургер хоолны үйлчилгээний сүлжээ хоолны газрууд ивээн тэтгэлээ.
Энэхүү онол практикийн бага хурлыг Монголын Худалдаа, нийтийн хоолны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, хоол, хүнсний салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулан төрийн болон хувийн хэвшлийн хоол үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, сургалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой зохион байгууллаа. Хурлын арга хэмжээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, ШУТИС, Хоол үйлчилгээний бизнес эрхлэгчид , сургалтын байгууллагуудыг төлөөлөн 90 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хурлын төгсгөлд хоол үйлчилгээний болон хяналтын байгууллагуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүд болон цаашид хэрхэн шинэчлэх талаар өргөн хэлэлцүүлгийг өрнүүлэн зөвлөмж гарган Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Ойн арга хэмжээнд зориулан “Хоол үйлдвэрлэл,үйлчилгээний инновацийн асуудал” сэдэвт онол практикийн бага хуралд зориулсан илтгэлүүдийн эмхэтгэл номыг гаргалаа. Энэхүү номонд нийтийн хоолны ахмад ажилчид, төрийн хяналтын болон хоол үйлчилгээний байгууллагууд, ШУТИС-ийн ХИБС болон мэргэжилтэн бэлтгэдэг бусад сургуулиудын багш, судлаачид, оюутнуудын 29 илтгэлийг багтаасан болно.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened