link

Зүүн Хойд Хятадын Дианли Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав.
2011-05-06 07:21 Админ

4-р сарын 25-аас 28-ны өдрүүдэд Ректор Б.Дамдинсүрэн тэргүүтэй ШУТИС-ийн төлөөлөгчид БНХАУ-ын Жилин хотын Зүүн Хойд Хятадын Дианли Их Сургуулийн урилгаар тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар уулзалт ярилцлага хийж, хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, багш оюутан солилцох тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Зүүн Хойд Хятадын Дианли Их Сургууль нь 1949 онд байгуулагдсан бөгөөд Эрчим хүч, Барилга архитектур, Дизхйн, Менежмент, Бизнесийн удирдлага, Экологи, Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр, магистр, докторын төвшинд сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг нийт 16000 гаруй оюутантай 1422 багш профессоруудтай Зүүн хойд Хятадын томоохон их сургуулийн нэг юм.

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар

Affiliated schools