link
ОХУ-ын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны
хvрээнд ажилласан ажлын томилолт
ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсvрэн, Төвлөрсөн номын сангийн захирал Ч.Гульнар, БИАС-ийн дэд захирал Ц.Цацрал нар ОХУ-ын техник технологийн чиглэлийн тэргvvлэх их дээд сургуулиудын vйл ажиллагаатай танилцаж зарим сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурсан байна. Ялангуяа ОХУ-ын нанотехнологи, электрон сургалт - номын сан, орчин vеийн лаборатори, эрдэм шинжилгээний төвvvдийг нэг бvрчлэн vзэж, хамтын гэрээнд өөрийн сургуулийн саналыг тусгасан болно. Томилолтын хугацаанд:
• Москва - ТИС - Н.Э.Баумани (МГТУ имени Н.Э.Баумана)
• Москвагийн барилгын их сургууль (МГСУ ) хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулж, АСВ гишvvн болохоор тохиролцсон.
• Москва – Эрчим хvчний (МЭИ технический университет) их сургуультай танилцаж, ШУТИС-д 2008 онд хэвлэгдсэн мэргэжлийн ном, сурах бичиг бэлэглэсэн. Нанотехнологийн төвд тус сургуульд суралцаж буй аспирант, доктрантыг хамруулахаар болсон.
• Москвагийн холбоо мэдээллийн их сургууль (МГУСИ) орчин vеийн лаборатортай танилцсан.
• Москвагийн уул уурхайн их сургуулийн (МГГУ) 90 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. “Горная книга” хэвлэлийн газрын удирдлагатай уулзаж уул уурхайн чиглэлийн 2007-2008 онд хэвлэгдсэн ном бэлэглэлэлээ. “Мир горной книги” ассоциация ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсvрэнгийн оруулсан хувь нэмрийг vнэлэн ¹01 өргөмжлөл гардуулсан.
• Москвагийн эдийн засаг, статистик, мэдээллийн их сургуульд зохион байгуулсан (МГИЭС и информатики) е-сургууль - сургалт - номын сангийн тухай сургалтад оролцсон.
• Москвагийн авто замын дээд сургуульд лаборатори, кабинет vзэж, санал солилцсон. (МАДИ Технический университет)
• Зеленоград хотод байрладаг Москвагийн электрон техникийн дээд сургуультай (МЭТИ) хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурж нанотехнологийн төвийн vйл ажиллагаатай танилцсан. Нанотехнологийн төвийн профессор холбогдох ном сурах бичиг бэлэглэсэн.
• Москвагийн хэвлэлийн их сургууль, Хvнс vйлдвэрлэлийн их сургууль, Ойн аж ахуйн дээд сургууль, Хэрэглэгээний био технологийн дээд сургуулиудын ректор, проректорууд, Москва дахь Монголын элчин сайдын албан ёсны хvлээн авалтанд оролцож манай сургуультай тодорхой асуудлуудаар хамтран ажиллахаар санал оруулсан.
• ШУТИС-аас Москвагийн их дээд сургуулиудад аспирантур, доктрантурт суралцаж буй оюутнууд ректортой албан ёсны уулзалт хийж тулгамдаж буй асуудлаар санал солилцож, харъяа сургуулиудад журмын дагуу асуудлуудыг шийдвэрлvvлэхээр боллоо.
Зургийн цомог
Москва - ТИС ректор, академик Федоров И.Б. (МГТУ - Н.Э.Баумана) Москвагийн барилгын их сургуулийн (МГСУ ) ректор профессор ТеличенкоВ.И. Москва – Эрчим хvчний (МЭИ) их сургуулийн проректор Желбаков И.Н. Москва – МИЭТ проректор Умняшкин С.В. Москва – МИЭТ холбоо мэдээллийн лаборатори МИЭТ нанотехнологийн лаборатори МИЭТ нанотехнологийн лаборатори Москвагийн уул уурхайн их сургуулийн (МГГУ) 90 жилийн ойн мэндчилгээ дэвшvvлэв ректор, профессор Корчак А.В., Издательство “Горная книга” ерөнхий захирал Гитис Л.Х. хvлээн авав Москвагийн авто замын дээд сургуулийн (МАДИ) ректор, профессор Приходько В.М., проректор Ременцов А.Н. Москвагийн холбоо мэдээллийн их сургуулийн (МГУСИ) ректор, профессор Аджемов А.С. Москва дахь Монголын элчин сайдын албан ёсны хvлээн авалт МИЭТ электрон сургуулиар зочилж сургалтад хамрагдав Нанотехнологийн сургалт ШУТИС-аас Москвагийн их дээд сургуулиудад аспирантур, доктрантурт суралцаж буй оюутнууд ректортой уулзав
Төвлөрсөн номын сан
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened