link

Профессор Н.Түгжсүрэнгийн 2 шинэ ном Хэвлэгдэн гарав
2011-05-06 10:23 Админ

МТС-ийн физикийн салбарын профессор Н.Түгжсүрэнгийн “Монгол орны агаар мандлын оптик төлвийн судалгаа” сэдвээр бичсэн нэг сэдэвт бүтээл “Манай эрдэмтэд” цуврал бүтээлийн 44 дүгээр боть болон хэвлэгдэн гарав. Проф. Н.Түгжсүрэн энэхүү бүтээлээ “Монгол орны нутаг дэвсгэр дээр хийсэн агаар мандлын оптик төлвийн судалгаа”, “Монгол орны нутаг дэвсгэр дээр хийсэн нарны цацрагийн түгэлтийн судалгаа”, “Монгол орны тариалангийн бүс нутгийн нарны фотосинтезийн идэвхит цацрагийн судалгаа”, “Монгол орны агаар мандлын оптик төлвийг зайнаас тандан судалж байгаа нь” зэрэг 7 бүлэг, 89 зүйлд ангилан 424 хуудсанд багтаан туурвисан байна.

Түүнчлэн Проф. Н.Түгжсүрэн туурвисан “Агаар мандлын ухаан” нэг сэдэвт бүтээл Монгол Улсын ШУА-ийс эрхлэн гаргаж буй “Монголын Шинжлэх Ухаан” цувралын 69 дүгээр боть болон хэвлэгдэн гарав. . Проф. Н.Түгжсүрэн энэхүү бүтээлээ 5 бүлэг, 37 зүйлд ангилан 247 хуудсанд багтаан туурвисан байна.

Affiliated schools