link

“Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын улсын анхдугаар олимпиад амжилттай явагдаж өндөрлөв.
2011-05-07 05:16 Админ

Монгол улсын Хүнсний аж үйлдвэрийн салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулсан “Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын  Улсын анхдугаар олимпиад 2 шатлалаар 2011 оны 04 сарын 16-23-нд хооронд явагдав.

Энэ удаагийн олимпиад нь Монгол улсын Хүнсний аж үйлдвэрийн салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулж явагдсан мөн Монгол Улсын хэмжээнд анх удаа болж байгаагаар онцлогтой болсон.

Олимдиадад ХААИС-ийн Инженерийн Сургууль, Хүнсний Технологийн Коллеж, ШУТИС Өвөрхангай дахь Технологийн Сургууль,  Техник Технологийн коллеж, ШУТИС-ийн Математикийн Сургууль, ШУТИС-ийн ХИБС зэрэг сургуулиудаас шалгарсан 65 оюутнууд мэдлэг, оюунаа сорьж оролцсон.

Дээрх 6 сургуулийн 65 оюутнаас хувийн дүнгээр ШУТИС-ийн Хүнсний Инженер-Биотехнологийн Сургуулийн оюутан Э.Амаржаргал тэргүүлж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Дэд байрыг ШУТИС-ийн Математикийн Сургуулийн оюутан Ц.Мөнгөнзул эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, гутгаар байрыг ШУТИС-ийн Хүнсний Инженер-Биотехнологийн Сургуулийн оюутан Г.Цэцэнбаяр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, багийн дүнгээр тэргүүн байр ШУТИС-ийн МС, дэд байр ШУТИС-ийн ХИБС, гуравдугаар байрыг ХААИС-ийн Инженерийн Сургуулийн баг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

“Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын улсын анхдугаар олимпиадад амжилттай оролцогч оюутнуудад болон зохион байгуулах үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй ажилласан сургуулиудийн багш нарт цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье!

 

Олимпиад зохион байгуулагч:

ШУТИС-ийн Хүнсний Инженер

Биотехнологийн Сургууль

Affiliated schools