link

Хүний нөөцийн менежментийн III олимпиадад ктмс-ийнхан түрүүллээ
2011-05-11 10:36 Админ

Монгол улсын Их сургуулийн Худалдаа Үйлдвэрлэлийн Сургуулиас санаачилсан Эдийн засаг, бизнес, менежментийн болон бусад чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежиудын оюутнуудын дунд зарласан “ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН III ОЛИМПИАД” 2011 оны 4-р сарын 28-наас 5-р сарын 8-ны хооронд хоёр үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Нэгдүгээр шатанд 6 сургуулийн 14 баг, 42 оюутан оролцож, шалгаруулалтын дүнгээр багаараа хамгийн өндөр оноо авч хоёрдугаар шатанд өрсөлдөх 5 багийн бүрэлдэхүүнд КТМС-иас оролцсон 3 баг бүгд шалгарлаа.

Эцсийн шалгаруулалтаар КТМС-ийн “Хөгжлийн түлхүүр” баг 1-р байр, Худалдаа Үйлдвэрлэлийн Сургуулийн “Оюуны эрчис” баг 2-р баг, КТМС-ийн “Арга билиг” баг 3-р байранд шалгарлаа. КТМС-ийн оюутан Г.Цацрал, Г.Бум-Эрдэнэ, Б.Цэцэндулам, Г.Энхмаа нар хувийн дүнгээр эхний 5 байранд шалгарч, мөн оюутан Д.Пүрэвжаргал шилдэг харилцааны чадвартай оюутнаар тодров. Хүний нөөцийн менежментийн олимпиадын шилжин явах цомыг КТМС-ийнхан гардлаа.


Affiliated schools